• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-12 15:48:26    
Бээжингийн түүх соёлын нэрт пүүс—Жан-и-юань

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн түүх соёлын нэрт пүүс—Жан-и-юань хэмээх цайны пүүс нь байгуулагдаад 100 гаруй жилийн түүхтэй болж байгаа юм. Жан-и-юаний хамгийн нэртэй цай нь малика цэцэгтэй цай болно. Ийм цай нь тунгалаг, ханхалуун сайхан үнэртэй, бие сэтгэл сэргээдэг онцлогтой. Жан-и-юань цайны пүүсийн хариуцлагатан Лю Жябөгийн танилцуулснаар, малика цэцэгтэй цайг их нарийн сонгож боловсруулдаг юм байна. Үүнийг голдуу ногоон цай болон малика цэцгээр найруулдаг. Тэгэх мөртөө ногоон цай нь эрхбиш хаврын цай байх хэрэгтэй аж. Харин малика цэцэг нь бол заавал зуных байх шаардлагатай юм байна. Зун цаг агаар хэдийн халуун болох тусмаа тэр үед түүсэн малика цэцэг нь төдийн ханхалуун сайхан үнэртэй болдог гэнэ. Бас хамгийн гол нь малика цэцгийн цоморлогоо дэлгээгүй байхад нь түүсэн байх хэрэгтэй юм байна. Хэрвээ цоморлогоо дэлгэчихэх юм бол ханхалуун сайхан үнэр нь гарчдаг юм байна.

     Ингэж түүсэн малика цэцгээ хуурайшуулж хатаасан хаврын ногоон цайтайгаа зохих харьцлаар хольж, утахад хуурай цай нь малика цэцгийн чийгийг авахын зэрэгцээ ханхалуун сайхан үнэрийг нь ч авдаг байна. Цайны төрлөөсөө шалтгаалж, ийм цайг нэгээс гурав ч удаа утаж боловсруулдаг байна. Лю Жябөгийн танилцуулснаар Мө ли хуа ца буюу малика цэцэгтэй цай нь ханхалам сайхан үнэртэй төдийгүй, цайны чанар хүйтэн ч үгүй халуун ч үгүй зөөлөн байж, ангаа цангааг дарж, бие сэтгэлийг тайвшруулдаг.

     Бээжингийн Да ши лань аралжаа худалдааны гудамж бол Бээжингийн түүх соёлын нэрт пүүс компани хамгийн их цугларсан газар юм. Түн рэнь тан, Жан и юань, Рүй фү шянгаас гадна бас Нэй лянь шэн хэмээх гутлын дэлгүүр, Ү юй тай хэмээх цайны пүүс гэх зэргийн маш олон нэрт пүүсүүд байдаг. Да ши лань буюу Чянь мэний аралжаа худалдааны гудамжийг олоход маш амархан. Тянь ань мэний талбайгаас өмнө зүг тийш арваад минут алхаад хүрчихнэ. Хэрвээ хэн нэг нь Бээжинд ирж аялан жуулчлах юм бол энэ аралжааны гудамжаар орж, Хятадын эртний түүх соёлтай танилцахын зэрэгцээ захаар хэсэж наймаачидтай үнэ тариф хаяж, Хятадын иргэдийн хэрэглэдэг онцлог зүйлүүдээс сонирхож, худалдан авч болох юм. Хятадын нэртэй онцлог хоолны газрууд ч энд их олон байдаг юм.