Нутаг дэвсгэр: 28051 хавтгай дөрвөлжин км, түүний дотор нэ газрын хэсэг нь 26017 хавтгай дөрвөлжин км, арал хойг нь 2034 хавтгай дөрвөлжин км байна.
Хүн ам: 2002 оны байдлаар нэг сая 14 мянга. Гол үндэстэн нь эх газарт сууж байгаа Фан үндэстэн (хүн амын 75 хувийг эзэлнэ ), Биок арал дээр амьдарч байгаа Бүби үндэстэн (хүн амын 15 хувийг эзэлнэ) байна. Албаны хэл нь Испани хэл, албаны 2-р хэл нь Франц хэл, үндэстэний хэл холдуу Фан хэл болон Бүби хэл байдаг. Оршин суугчдын 82 хувь нт Католиг шашин шүтэж, 15 хувь нь Лалын шашин шүтэж, 3 хувь нь Христосын шашин шүтдэг.
Нийслэл : Малабо, Биок арал дээр байдаг, 2002 оны байдлаар 265 мянган хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 25 хэм.
Төрийн дэргүүн: ерөнхийлөгч Теодоро Обиан Нгуема Мбасого, 1979 онд Цэргийн дээд зөвлөлийн дарга болон төрийн тэргүүн болж, 1982 онд ерөнхийлөгч болж, 1989 он, 1996 он, 2002 онд дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Цөлөөт төрийн эргэлтийн өдөр – 8-р сарын 3-ны өдөр. Үндэсэн хуулийн өдөр – 8-р сарын 15-ны өдөр. Тусгар тогтнолын өдөр – 10-р сарын 12-ны өдөр.
Ерөнхий байдал: Африк тийн төв баруун хэсэгт оршиж, баруунш Атландын далайн хүрч, хойт талаараа Камерун, зүүн болон өмнө талаараа Габонтай хөршилж байна. 482 км урт тэнгисийн эргийн шугамтай. Халуун бүсийн борооны ойн цаг агаартай, жилийн дундаж халууны хэмжээ нь 24 – 26 хэм.
1471 оноос 1778 он хүртэл Португаль нь Биок, Криск, Анобэн зэрэг арлыг эзлэв. 1778 онд Португаль нь тус гурван арал болон бусад нутгийг Испанийн харьянд өгөв. 1845 онд Испани колоний ноёрхол хэрэгжүүлэв. 1864 оны 1-р сараас дотоод өөртөө засахыг хэржүүлэв. 1968 оны 10-р сарын 12-ны өдөр албан ёсоор тусгар тогтнож, Бүгд Найрамдах Эквадорын Гвиней Улсыг байгуулав. 1979 оны 8-р сарын 3-ны өдөр Үндэсний хувьсгалт зэвсэгт хүчний яамны орлогч сайд, дэд хурандаа Обиан цэргийн төрийн эргэлт хийж, цэргийн дээд зөвлөл байгуулж, өөрөө дарга болов. \М.Цэцэн бэлтгэв\
|