Хятадын засгийн газрын 12-ны өдөр нийтлүүлсэн "2006 оны Хятадын сансрын үйлс" цагаан номд тэмдэглэхдээ, эрх тэгш харилцан ашигтай, энхийн зорилгоор ашиглах, хамтаар хөгжих зарчмын үндсэн дээр сансрын хайлтын салбарын олон улсын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр Хятадын засгийн газар зорьж байна гэжээ.
Сансрын техник, сансрын уудмыг ашиглах, сансрын шинжлэх ухаан зэрэг салбарт олон улсын солилцоо, хамтын ажиллагаагаа өрнүүлэхийг Хятадын засгийн газар дэмжиж, ирэх таван жилд сансрын хэмжилт хяналтын сүлжээний эх баялагийг хамтаар ашиглах, дагуул хөөргөх худалдааны үйлчилгээ хийх зэрэг асуудлаартолон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх болно гэж цагаан номд илэрхийлсэн байна.
Өнгөрсөн таван жилд Хятад улс нь 13 орон, сансрын байгууллага болон олон улсын байгууллагатай олон улсын сансрын хамтын ажиллагааны 16 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|