Түүхийн хэрэг явдлыг үндэслэн зураг авсан " Токиод хийсэн шүүлт" гэсэн киноог энэ оны 9-р сарын 1-ээс Хятадын олон газарт дэлгэцэнд гаргасан байна. Энэ киноог туршин дэлгэцэнд гаргах үе маш олон мэргэжилтэн нар амжилтыг нь нотлон үзэж, найруулагч Гао Чюн-шү өөрөө ч маш сэтгэл өндөр байсан юм.
" Токиод хийсэн шүүлт" гэсэн киноонд 1946 онд 11 орноор бүрэлдсэн алс дорнодын олон улсын цэргийн шүүх нь түрэмгий дайн зохин хөдөлгөсөн Японы 28 дайны гэмт хэрэгтнийг ил шүүсэн явцыг харуулсан байна. Түүхийн байдлыг үнэн мөнөөр нь тусгахын төлөө найруулагч Гао Чюн-шү нэг жил гаруй бэлтгэл хийж, зураг авах явцад хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ хамт сэтгэхийн аргагүй бэрхшээлийг туулсан юм. Үүнд бүрэн бүтэн шүүхийн тэмдэглэл байгаагүй нь тэдэнд тохиолдсон хамаг том бэрхшээл болох юм. Энэ тухайгаа тэрээр хэлэхдээ:
1 2 3 4
|