• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-13 18:21:38    
Хятадын биеийн тамир спортын үйл явдлууд

(1961-1963)


Хятадын Олон Улсын Радио

     1961 он 4-р сарын 4-нд дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн 26-р тоглолт Бээжинд зохиогдсон. Хятадын эрэгтэй баг аварга, эмэгтэй баг хоёрдугаар байранд шалгарч, Чжуан Зэдүн, Чю Чжүнхүй тус тус эрэгтэй эмэгтэйчүүдийн нэгбүрчилсэн тэмцээний алтан медалийг авсан байна.

     12-р сарын 5-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо Бээжинд биеийн тамир спортын бүх Хятадын ажлын хуралдаан хийж, хойшдийн ажилдаа бэхжүүлэх, дээшлүүлэх чиг шугамыг нухцтай хэрэгжүүлэхийг онцолсон байна.

     1962 он 4-р сарын 30-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо "радио гимнамтикийг цаашид өрнүүлэх мэдэгдэл" гаргасан байна.

     1963 он 2-р сарын 21-нд Ван Жиньюй, Лүө Чжихуань дэлхийн аварга шалгаруулах хурдан тэшилтийн 57-р тоглолтод эрэгтэйчүүдийн хурдан тэшилтийн олон төрөлтийн дэлхийн рекорд амжилтыг эвдэж, Лүө Чжихуань1500 метрийн уралдаанд алтан медаль авсан байна.

     4-р сарын 11-нд сур харвалтын эмэгтэй тамирчин Ли Шүлань болон эрэгтэй тамирчин Шю Кайцай Гуан Чжөүд болсон Хятадын 7 байгууллагын сур харвалтын тэмцээнд дэлхийн 7 рекорд амжилтыг эвдсэн байна.

     10-р сарын 10-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос "БНХАУ-ын тамирчны зэрэглэлийн дүрэм", "БНХАУ-ын шүүгчийн зэрэглэлийн дүрэм" болон спортын 34 төрлийн тамирчны зэрэглэлийн баримжааг нийтэлж, хэрэгжүүлсэн байна.

     11-р сарын 10-нд шинээр хөгжсөн хүчнүүдийн хөдөлгөөний анхдугаар спортын наадам Индонезд зохиогдсон. Хятадын тамирчид спортын 14 төрлөөр оролцож, 66 алт, 56 мөнгө, 46 хүрэл мидаль авч, хүндийн өргөлт, сур харвалтаар дэлхийн 2 рекорд амжилтыг эвдсэн байна.