• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-16 15:28:11    
Хүний гараар буйжсан анхны хулсны баавгай

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын , мөн дэлхийн хүний гараар буйжсан анхны хулсны баавгай бол Бээжингийн зоо паркийн гар хээлтүүлэг хийж төрүүлсөн хулсны эр баавгай "Жэн Жэн" болно. 1983 оны 9-р сарын 22-ны өдөр, Жэн Жэн төрөөд дүнгэж долоо хонж байтал ээж нь гэдэсний түргэн хатгалга авч нас барсан байна. Зоо паркийн ажилтад сэтгэл тавьж арчилснаар 1984 оны 4-р сард Жэн Жэн төрөх үедээ 20 грам хүнддэй байснаасаа 18,25 кг болж, биеийн урт нь 18,4 см байснаасаа 90 см урт болсон байлаа.

     Хүний гараар буйжсан хамгийн хүнд хулсны баавгай: Хятадынь мөн дэлхийн хүний гараар буйжсан хамгийн хүнд хулсны баавгай бол Бээжингийн зоо паркийн "Мин Мин" гэдэг хулсны баавгай юм. 1963 оны 9-р сарын 9-ний өдөр Мин Минг Ли Ли төрөх үед биеийн хүнд нь дүнгэж 100 грам байсан бөгөөд толгой нь шовгор, сүүл нь урт, сүн цагаан үстэй байж, яг хулгана шиг байжээ. 1980 он гэхэд Мин Мингийн биен хүнд 280 кг-д хүрч, хүний гараар буйжсан хулсны баавгай дотор аварга болсон байна.

     Хулсны баавгайн үржлийн судалгааны анхны бааз: Хятадын хулсны баавгайн үржлийн судалгааны анхны бааз 1988 онд Чэндү-д байгуулагдсан байна. Тус бааз нь 50 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай, нийт таван сая гаруй юаний хөрөнгө оруулсан байна.

     Хулсны баавгай тэжээн үржүүлэх анхны газар: Хятадын хулсны баавгай тэжээн үржүүлэх анхны газар 1983 оны 10-р сарын 30-ны өдөр Сьчуань мужийн Вөлүнгийн байгалийн дархан цазтай бүсэд байгуулагдсан байна. Энэ газрыг манай улс болон Дэлхийн зэрлэг амьтан хамгаалах сангийн байгуулсан хулсны баавгайг хамгаалан судлах хэлэлцээрийн дагуу байгуулсан юм. Түүний үүрэг бол хулсны баавгайг тэжээн үржүүлэх, өвчин хижгээс сэргийлэн эмчлэх, тэрчилэн хулсны баавгай байгалийн үржил болон гар хээлтүүлэг хийх зэрэг талаар судалгаа хийж, хулсны баавгайг тэжээн үржүүлэх талаар туршилга хангах явдал болно.

     Хулсны баавайн анхны "жүжигчин": 1973 онд Шанхайн шижлэх ухааны сургалтын киноны үйлдвэр хулсны баавгайн тухайн кино хийхдээ Сьчуаний Ванлангийн байгалийн дархан цаазтай бүсээс нэг настай хулсны баавгай бариж, Вэй Вэй гэж нэрлсэн байна. 1974 онд кино хийж дууссаны дараа энэ хулсны баавгайг Шанхайн цирк-т өгсөн байна. Дасгал боловсрол хийсний дараа Вэй Вэй нь халбага сэрээгээр хоол идэх, бүрээ үлээх, тэргэнцэр түлхэх, модон мори унах, гулгуур шатаар гулгах, бөмбөг өшиглөх зэрэг тоглолт гаргаж чадах болсон бөгөөд гадаадад гарч тоглсон байна. Вэй Вэй бол Хятадын төдийгүй, мөн дэлхийн хамгийн анхны хулсны баавгайн жүжичин юм. \М.Цэцэн бэлтгэв\