• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-17 17:58:50    
Хятадын телевизийн ажил төрлийн хөгжил ширүүн өрсөлдөөнт цаг үед оров

Хятадын Олон Улсын Радио

     Өнөө Хятадад телевиз нь хүн ардын өдөр тутмын амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг болж, хүмүүс телевизээс дотоод гадаадын том үйл явдлыг ойлгон, телевиз нь мөн соёл цэнгүүний чухал багаж болж байна. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээлэлийн ажил төрөл тасраагүй хөгжихийн хирээр, Хятадын телевизийн ажил төрлийн хөгжилт ч өдөр ирэх тусам аз тохиол сорилтод тулгарч байна.

     Хятад улсад өнөө үндэсний 1 телевиз, мужийн шатны 31 телевизтэй. 2005-2006 онуудад Хятадын телевизийн ажил төрөл нь нэн нээлттэй зах зээлийн бүтэцэд байрлаж, телевизийн олон хэвлэл мэдээлэлийнхэн өрсөлдөөний явцад тасраагүй шинийг санаачлан бүтээх зам хайж, телевизийн программын өрсөлдөөн улам ширүүн болж, үзэгчдийн дур сонирхол татсан олон шилдэг программ цолгорон гарсан байна. Хятадын радио телевиз киноны ерөнхий газрын орлогч дарга ноён Хү Жан-фан танилуулж хэлэхдээ:

    " сүүлийн жилүүдэд бүх Хятадын шат бүрийн телевиз зоригтой өөрчлөлт хийж, хайн судласнаар, нэвтрүүлгийн программ нь өдөр ирэх тусам баялагжин, техник тоноглол улам шиндэж, эрхлэлтийн арга барил нь тасраагүй шинчлэгдэж, ажил төрлийн аж үйлдвэр маань тасралтгүй хөгжиж, ил тод амжилтад хүрч, үлэмж их туршилга хурамдуулсаны зэрэгцээ олон улсын телевизийн байгууллагийн сорилт болон дотоодын хэвлэл мэдээлэлийн ажил төрлийн өрсөлдөөнд нүүрлэж байгаа юм. Ийм байдалд телевизийн станцууд шинийг санаачлан бүтээхээр түлхэц хүчин болгож, брендийн үзэл ухамсраа чангатган, шинийг санаачлан байнга өөрчлөж байгаагаар өөрийн хөгжлийн стратегэ болгож, хөгжил бадралт байдлыг буй болгосон байна" гэжээ.
Хятадын Төв Телевиз бол Хятадын цорын ганц үндэсний телевиз юм. Олон жилийн турш Төв Телевиз нь гол урсгалын үзэл ухамсар болон соёлыг уламжлан нэвтрүүлэхийг баримтлаж, хэсэг нэрт нэвтрүүлэг, жишээлбэл " сонин мэдээ", " сурвалжлага", " дуу" зэргийг Хятадын өнцөг булан гэсэнгүй сайн мэддэг, алдалгүй сонирходог байна. Нэвтрүүлэг үйлдэх талаар Төв Телевиз нь нэвтрүүлгийн яс чанарыг маш чухалд үзэж, шилдэг сайн нэвтрүүлэг болгохын төлөө бүх хүчнээрээ үйлдэж байгаа юм.

     ССТV-ын 1-р суваг бол төв Телевизийн хошууч суваг, тус сувгаар хүмүүсийн хамаг их сонирхол татсан нэвтрүүлэг, ерөнхийлсөн нэвтрүүлэг, хамгаас сайн нэвтрүүлгээ явуулж байна. 2005 онд Төв Телевиз нь " шидэт хөлөг 6-р" сансраар аялсаныг шууд нэвтрүүлж, 2006 онд дэлхийн цомын төлөөний хөл бөмбөгний тэмцээнийг шууд нэвтрүүлж, үзэгч олны маш их талархадл сайшаалыг хүлээсэн юм.

     Хятадын телевизийн ажил төрөл аз тохиол болон сорилтод тулгарч байгаа юм. Нэг талаар Хятадын эдийн засаг түргэн хурдаар хөгжиж байгаа нь телевизийн ажил төрөлд маш их аз тохиол олгож байгаа. Нөгөө талаар интернет, гар утасны кино, сүлжээний кино, Ipтелевиз зэрэг шинэ мэдээ мэдээлэл түргэн хөгжиж, мөн гадаадын хэвлэл мэдээлжэлийнхэн ч Хятадын зах зээлд орж ирж байгаа болохоор, энэ нь Хятадын телевизийн ажил төрөлд асар их өрсөлдөөний дарамт болж байгаа юм. Иймээс тэд заавал тасраагүй шинийг сэтгэн бүтээж, үзэгчдэд таалагдсан уран бүтээл бүтээмээнжин сая зах зээлийн өрсөлдөөнд ялж чадах юм. /Пэрлаймаа орчуулав/