Саяхан Хятадын засгийн газраас хүүхэлтэйн киноны үйлдвэрлэлийг ихээр ахиулах хэрэгтэй гэж дэвшүүлсэн бөгөөд 5-10 жилийн дараа хүүхэлдэйн киноны үйлдвэрлэлийг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 1 хувийг эзлүүлэх зорилт дэвшүүлжээ.
Хүүхэлдэйн киноны үйлдвэрлэл нь хүүхэлтэйн зураг, шог зургийн хэлбэрээр бий болсон, хүүхэлтэйн зурагт ном, сонин, кино, телевиз, тайзны жүжиг тэрчлэн хүүхэлдэйн дүстэй холбоотой бэлэн хувцас, тоглоом, электрон тоглоом зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эрхлэлтийг хамарсан аж үйлдвэр болно. Сүүлийн жил Хятад улс бодлого арга хэмжээнүүд авч, хүүхэлдэйн киноны үйлдвэрлэлийг түргэн хөгжүүлжээ. 2005 оны хүүхэлдэйн киноны үйлдвэрлэлийн хэмжээ бараг өмнө 10 жилийн нийлбэртэй тэнцэж байна. Энэ оны эхний хагасийн хүүхэлдэйн киноны үйлдвэрлэсэн хэмжээ ноднины мөн үеийнхээс 70 хувь орчим нэмэгджээ.
"Алиа муурны 3 мянган асуулт " хүүхэлдэйн киног Хятадын 2-8 насны хүүхдүүд сайн мэднэ. Энэ кино 7 жилийн өмнө телевизээр анх гарангуудаа хүүхдүүдийн сонирхлыг ихээхэн татсан юм. Алиа муур цуврал хүүхэлдэйн киноны зураг төлөвлөгөө, үйлдсэн компани--Сан чэн картон корпорацийн ерөнхий хянагч Не Жиншин хэлэхдээ: өнөө алиа муур хүүхэлдэйн кмног 6 том цуврал, 2000 гаруй анги хийгээд байна. 2001 оноос бүх Хятадын хэмжээнд сүлжээгээр гаргасан. өдөр бүр 700 гаруй телевиз зэрэг нэвтрүүлж, 80 сая гаруй хүн үзэж байна. Телевизээр гаргахаас гадна Алиа муур хүүхэлдэйн кино картон веб-сайт гаргаж, ашиглагчид өдөр бүр давхардсан тоогоор 450 мяганд хүрчээ.
Өнөө Алиа муур хүүхэлдэйн киноны үйлдвэрлэл бичиг хэрэгсэл, ном, дуу бичлэг, хүүхдийн бэлэн хувцас, шаахай зэрэг 10 гаруй ажил төрөлтэй холбогдож байгаа бөгөөд олон улсын заахад амжилттай оржээ. Зохиогчийн эрхийг Шянган, Тайвань, Америк, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс орон газар нутагт худалдсан байна.
Алиа муур хүүхэлдэйн киноны амжилт олсон нь Хятадын засгин газраас хүүхэлдэйн киноны үйлдвэрлэлийн хөгжлийг бодлогоор дэмжсэнтэй холбоотой юм. Ойрын 5 жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөнд өндөр өрдөгтэй хүүхэлдэйн киноны үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал зорилт болно. Бүрэн бус бүртгэлээр, өнөө Хятадын 20 гаруй хот мужийнхан нь хүүхэлдэйн кино үйлдвэрлэлийг ихээр дэмжиж байна. Бээжин, Шанхай, Сү чжөү, Гуанчжөү, Далянь зэрэг газар хөнгөлөлттэй бодлогууд гаргаж, хүүхэлдэйн кино үйлдвэрлэлийг интеграл схем, программ хангамжийн үйлдвэрлэлтэй адил хөнгөлөлттэй бодлого олгож, хүүхэлдэйн киноны үйлдлвэрлэлийн бааз байгуулжээ.
|