Урт хугацаанд Хятадын эдийн засгийн хөгжлөөр таруухан хөдөө тосгоны сургуульд багшийн боловсролын түвшин доор, сургууль эрхэлэх зардал мөнгө хүрэлцээ муутай асуудал оршиж байдаг, эдгээр нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдтэй нэгэн адил боловсрол хүртэж чадахгүй байна. Энэхүү байдлыг өөрчлөхийн төлөө маш олон боловсролын ажилтад хөдөө тосгоны боловсролын ажил үйлсийг хүчлэн дэмжиж байна. Ли Юуань-чан бол түүний доторх нэг нь юм. Тэрээр 6 жилийн хугацааг зарцуулж байгаад Хятадын зүүн хойт нутгийн Хирэн мужийн бараг 200 гаруй хөдөө тосгоны дунд бага сургуультай танилцаж, хөдөө тосгоны багш нарыг бэлтгэн хүмүүжүүлэх 42 баазыг байгуулж, ядуу хүчиртэй хөдөө тосгонд боловсрол хүртэх шинэ орчин ахуйг бий болгож өгсөн байна. Энэ цагаар Ли Юуань-чан болон түүний санаачилсан хөдөө тосгоны боловсролын өөрчлөлттэй та бүхэн танилцна уу ?
Хятадын зүүн хойт нутгийн Хирэн мужид Иао Вэй-зи гэдэг тосгон бий, Ли Юуань-чан мөн энэ жижиг тосгонд төрж өссөн юм. 57 настай Ли Юуань-чан эргэн санаж хэлэхдээ: бага байхдаа ном унших их дуртай байсан, амьдралын нөхцөл ямар ядуу хүчиртэй байсан ч би хичээл номоо ерөөс орхиогүй, их сургууль төгссөний дараа би багшийн ажил мэргэжил сонгосон, нэг хөдөө тосгоны багш болсоны хувьд миний хамгийн сэтгэл зовдог зүйл бол зарим сурагчдын хичээл номоо дутуу турган зогсох явдал болно гэлээ. Тэрээр бас биданд ингэж ярьлаа.
Би ангийнхаа хүүхдүүдийг өөрийн хүүхэдтэйгээ нэгэн адил хайрладаг, нэг хүүхэд гэр бүлийн амьдрал хүчиртэйгээс болоод хичээлээ зогсоод тариан ажил хийсэн, би гэрт нь 5,6 удаа хүрч, аав ээжийг нь итгаж байгаад хүүхдийг сургуульдаа авчирсан гэжээ.
Ли Юуань-чан 1985 оноос эхлэн тус нутгийн нэг дунд сургуулийн хэл бичгийн багш болсон, тэр цагаас эхлэн, хөдөө тосгоны боловсролд зохицсон хэл бичгийн сургалтын өөрчлөлтийг гардаж хийсэн байна. Өргөн уудам хөдөө тосгоныг сурагчдын хичээлийн тэнгим болгож, сурагчдийн нийгмийн практикт оролцохыг урамшуулсан байна, жишээлбэл тариан газар нь сурагчдын хамгийн сайн боловсролын эх баялаг болжээ. Ли Юуань-чантай хамт ажиллаж байсан багш Ван-вэй биданд ингэж ярьлаа.
Ли багшийн сургууль эрхэлэх үзэл санаа нь хөдөө тосгонд зохицсон хөдөлмөр хүчин бэлтгэн хүмүүжүүлэх явдал болно, тэрээр сурагчдыг нийгмийн амьдралд оролцуулан, нийгмийн амьдралыг их сургуурь, хичээлийн гэрээр үзэн, тариан газар хүрч хөдөлмөрлөхөөр дамжин байгалиг орчныг өөрөө мэдрэх сайхан боломжийг хангасан байна. Жишээлбэл сурагчдыг хичээлийн гэрээс гаргаж, нүдээрээ тариан газрын орчин ахуйг ажиглан шинжиж, дараа нь үзэж харсанаа бичүүлэх нь сурагчдын зохион бичих чадварыг ихээр дээшлүүлсэн байна. Ли багш хэлэхдээ: хөдөө тосгоны сургуулийн суралцах нөхцөл нэлээд хүчиртэй боловч, хүүхдүүдийн сэтгэн бодох чадвахад саад болох юм алга, энэ нь иймэрхүү сургалтын арга хэлбэр маш сайн үр дүнд хүрсэнийг харуулж байгаа юм гэжээ. Тэрээр бас хэлэхдээ:
Манай нутаг Суньгари мөрний ойролцоо байдаг болохоор эргэн тойрондоо элс, чулуу их байдаг, сурагчдыг энэ талаар илүүхэн судалдаа шинжилгээ хийлгэх нь тэдний бодож сэтгэх, бичиж зурахад маш сайн нөхцөл боломж болно, манай сурагчдын энэ талын зохиол бүтээл нь маш амжилт олсон байна гэжээ.
Өнөө Ли багшийн сургасан сурагчдын олонх нь их сургуурьд орж, бас зарим нь тариан ажлын тулгар хүчин болж, олноо дайчилж явна. Үүнээс гадна түүний сурагчдын бичсэн "хээр талын цэцэг" зохиолын түүвэр нь мужийн хэл бичгийн сурах бичгээр тогтоогдсон байна. Ли багшийн шавь биданд ингэж ярьлаа.
Ли багш биданд мэдлэг заасан төдийгүй, чадвар ч заасан, нэг зүйлийн сайн мэдлэг, мэдэлгийг сурах сайн арга барил заасан, насан туршдаа хэрэглэж эдлэж болох чадварыг биданд олгосон гэлээ.
Ли багшийн бие нь нэлээд таруухан болохоор орон нутгийн боловсролын яамаас түүнийг нөхцөл сайтай Хирэн мужийн боловсролын сургуульд ажлыг нь шилжүүлсэн боловч, тэрээр жилийнхээ ихэнхий цагийг хөдөө тосгонд өнгөргөөж, бүх мужийн 80 гаруй сяний дунд сургуулиар хүрч, судалдаа хийсэн байна. Судалгаа хийсэний дүнд багш нарын боловсролын түвшин доор байгаа явдал нь хөдөө тосгоны боловсролын ажил үйлсийн хөгжлийг харшлах чухал хүчин зүйл болсоныг ойлгож мэдсэн байна. Түүний хүчин чармайлтаар Хирэн мужийн 9 сяньд хөдөө тосгоны багш нарыг бэлтгэн хүмүүжүүлэх 42 бааз байгуулж, нэн олон багш нар бэлтгэл сургалтаар боловсролын түвшнээ дээшлүүдлж байна.
Өнөө Ли багш мөн л хөдөө тосгоны заан сургалтын ажлаа судалсаар байна. Миний ингэж хийж байгаагийн зорилго бол хөдөө тосгоны хүүхдүүд эрт нэгэн өдөр хотын хүүхдүүдтэй адилхан боловсрол хүртэхийг хүсч байна гэж тэрээр ярьж байлаа.
|