• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-18 16:32:29    
Биеийн тамирын дасгалыг үдэш хийх нь өглөө хийхээсээ сайн

Хятадын Олон Улсын Радио

     Өглөө эрт биеийн тамирын дасгал бэлтгэл хийх нь сайн гэж хүмүүс зуршлын дагуу үздэг байна. Гэтэл мэргэжилтнүүдийн хүний биед хийсэн судалгааны дүнгээс үзвэл, өглөө эрт хүний элэгний чихэрлэг зүйлийн хэмжээ нь хамгийн бага хэмжээнд хүрдэг байна, хэрэв ийм цаг үед биеийн тамирын дасгал бэлтгэл хийх юм бол хөдөлгөөний эрчим хүч болсон чихэрлэг зүйл нь өөхөөр дамжин задран гардаг байна. Өөх нь энерги гаргадаг бодис болсны хувиар хүний цусанд нэвтрэн орж, бие махбодийн өөхний хүчлийг үр ашигтай гадагшлуулж чаддаггүй байна, иймээс цусанд байдаг өөхний хүчлийн өтгөний хэмжээг илт нэмэгдүүлдэг байна. Ялангуяа өндөр настай хүмүүсийн зүрхний ажиллагаа буурахын хэрээр өөхний хүчил нэмэгдсэнээс бий болсон хор нь зүрхний чадавхид муугаар нөлөөлж, улмаар хүнийг шооконд оруулж ч болзошгүй юм.

     Мэргэжилтэний хэлж байгаагаар, өглөөний 9 цагийн үеэр зүрхний өвчин хөдлөх хэмжээ нь үдийн хойно 1 цаг орчимд хөдлөхөөс 4 дахин илүү байна, өглөө боссоний дараах хэдэн цаг бол зүрхний өвчин хөдлөх хэмжээ нь хамгийн их цаг хугацаа юм, учир нь өглөө эрт хүний цусны нялцгай эд ч айхавтар өтгөрсөн байдаг болохоор цусны бүлэгнэл амархан бүрэлддэг юм, ийм байдалд биеийн тамирын дасгал бэлтгэл хийгээд байх юм бол бүдэрч унах, юм мөргөх, гар хөлөө бэртээх зэрэг санаандгүй осол эндэл амархан гарах болно.

      Хүний бие махбодийн бодисын солилцооны зүй тогтлоос үзвэл, биеийн тамирын дасгал бэлтгэл хийх хамгийн аятай сайн цаг хугацаа бол үдийн хойно 5 цаг болон үдшийн шар бүрийн үе болно. Үүний зэрэгцээ, энэ цаг үе бол дийлэнх хүмүүсийн эрч хүч дүүрэн, биеийн тамирын хөдөлгөөн хийхэд хурдан шаламгай, бодисын солилцоог зөв зохицуулах, тэрчлэн бүх зүйлд зохицох чадавхиараа хамгийн аятай сайн цаг хугацаа юм. Мөн ч хүний бие махбодийн чихэрлэг зүйлийн хэмжээ хамгийн их нэмэгдээд байгаа цаг үе юм, энэ үед төрөл бүрийн биеийн тамирын дасгал бэлтгэл хийхэд энергийн солилцоо эмх замбараагаа алдах юм уу дотор эрхтний ажиллагаа хэмжээнээсээ давах байдал гарах нь тун бага байдаг байна. Учир иймээс, биеийн тамирын дасгалыг үдэш хийх нь өглөө хийхээсээ сайн байдаг бөгөөд аюулгүй, үр ашиг нь ч нэн сайн болдог байна. \Л.Буянтогтох орчуулав\