• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-18 16:34:46    
Нү үндэстэн хөдөөгийн аялал жуулчлалын ажил үйлсийг хөгжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Нү үндэстэн бол Хятадын хүн амаар илээд цөөн үндэстний цөөнхийн нэг юм, голцуу Хятадын баруун өмнөдийн Юүнь Нань мужийн Нү Жян мөрний их хавцал дагуугийн нутгаар нутаглан сууж байна. Эндэх нь уулан нутаг болохоор зам харилцаа дөхөмгүй, эдийн засгийн хөгжлөөр тааруухан байсан юм. Өнөө Нү үндэстний иргэд орон нутгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлээд чинээлэгжих замд орсон байна. Одоо Нү үндэстний Жя Шэнсүнь тосгон аялал жуулчлалын ажил төрөл хөгжүүлээд чинээлэгжиж байгаа байдлаас танилцуулъя.

     Сурвалжлагч Юүнь Нань мужийн төв Күнь Мин хотоос автобусад сууж 11 цаг яваад Нү үндэстэн төвлөрөн суугаа Гүн Шаний Нү, Дү Лүн үндэстний өөртөө засах сяний Жя Шэнсүнь тосгонд хүрсэн юм. Тосгон нь ой шугуйтай их уулын дунд байна. Нү үндэстний барилгын онцлогтой модон гэр замын хажуугаар жигдэрч ая дуу хангинана.

     Сурвалжлагч Лю Янхай гэдэг иргэнийд буулаа. Тэр зочин гийчинд цай ус аяглан ажил ихтэй явна. Өрөөнд нь телевизоор, хөргөгч, угаалгын машин, дуу хураагуур зэрэг иж бүрэн байлаа. Өнгөрсөнд амьдрал ядуу байсан, өнөө аялал жуулчлалын ажил төрөл эрхлээд амьдрал өдөр ирэх тутам сайжирч байна гэж Лю Янхай танилцууллаа.

     Тэрээр хэлэхдээ, үндэстний аялал жуулчлалын ажил төрлийг эрхлэхээс өмнө, бид зөвхөн тариа төмс тарьж, тахиа шувуу тэжээж байснаар орлого бага, амьдрал ядуу байсан гэжээ.

      Зургаан жилийн өмнө үндэстний цөөнхийг ядууралаас гарган чилээлэг амьдралтай болгохын төлөө орон нутгийн засгийн газар Нү Жян мөрөн дагуугийн онцлог давууг ашиглан иргэдийн аялал жуулчлалын үйлс хөгжүүлэхийг дэмжсэн байна. Лю Янхай найз нөхөд төрөл төрөгсөдөөсөө мөнгө төгрөг зээлж, хэдэн тасалга байшин барьж, хөдөөгийн онцлогтой хоол унд бэлтгэн аялал жуулчлалаар ирэх хүмүүсийг хүлээн авч зочилсноор сянь , мужийн жуулчид олноор буух болсон байна.

     Лю Янхай хэлэхдээ, манай эхнэрийн хийдэг Нү үндэтний өвөрмөц онцлогтой Пи Ба жигнэсэн махыг гийчин зочин их сонирхон хэрэглэдэг гэжээ. Лю Янхай хөдөөгийн аялал жуулчлал эрхлэсэн зургаан жилийн турш бага орлогтой жилд гээд 10-- 20 мянган юаний орлогтой байдаг. Тэр зээлсэн мөнгөө буцааж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авч, бас хадгаламжийн мөнгтэй болсон байна. Ингэж ярилцаж байтал утас дуугарав.

     Энэ орой юу? Нэг ширээ? Хэдэн цагт хүрч ирэх бэ? За, за.... гээд утасаа тавив. Сянаас хоолны захиалга авлаа, зочид өнөө орой хүрч ирнэ гэж тэр ярьж байлаа.

     Бид Лю Янхайгийнхаас гарч зэргэлдээ том хүрээтэй айлд орвол хүрээн дотороо жижиг нуур хиймэл уултай, дэргэт нь бас сэрүүцэх мухлагтай байлаа. Энэ айлын охин нь Кай Чү гэдэг, энэ жил хорин гуран настай. Тэднийх 2000 оноос эхлэн хөдөөгийн жуулчлал эрхлэж, жуулчид олон ирэх болж орлого нь жилээс жилд нэмэгдсэн байна. Хөдөөгийн жуулчлал эрхлэснээс хойш орлого нь нэмэгдсэн төдийгүй үндэстнийхээ зан үйл, соёлыг танилцуулах үүрэг гүйцэтгэж байна гэж Кай Чү танилцуулахын зэрэгцээ бидэнд Нү үндэстний архин дуу өргөж өөрийн бэлтгэсэн архиа амсуулсан байна.

     Алсаас ирсэн гийчин зочныг Нү үндэстний өвөрмөц онцлогтой хоол ундаар зочлохоос гадна Кай Чү бас тосгоныхоо охидыг зохион байгуулан Нү үндэстний өвөрмөц онцлогтой эргэлдэх бүжиг тоглож сонирхуулдаг байна. Энэ бүжигт олон эргэлдэх хөдөлгөөнтэй тул эргэлдэх бүжиг гэж нэрлэжээ. Нү үндэстний соёл урлаг ирэх тутам жуулчдын сонирхолыг татах болсон байна.

     Кай Чү хойшдын төлөвлөгөөнийхээ тухай хэлэхдээ,

     Юуны өмнө, урлагийн анги байгуулж хөдөөгийн жуулчлал эрхлэж байгаа айлуудаар тоглолт гаргаж иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, Нү үндэстний барилгын онцлогийг харуулсан байшинг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт зочин гийчидэд онцлогтой хоол унд хангахын зэрэгцээ зочид өөрөө гар орж хоол унд бэлтгэж болно гэжээ.

     Жя Шэнсүнь тосгон нийт 50 гаруй өрх айлтай, нилээд хэдэн айл хөдөөгийн жуулчлал эрхлэж байна. Энэ онд бид авто зам тавьж ,тэргэн зогсоол, дэлгүүр худалдаа, амралт цэнгээний газар гаргана. Бас морьт анги байгуулж орон нутгийн үндэстний зан үйлийг олон зүйлийн ажиллагаагаар дамжуулан зочидод танилцуулах болно гэж орон нутгийн иргэний хэрэг хариуцсан албаны хүн Фэн Вэйшян танилцууллаа. /Урангоо орчуулж бэлтгэв/