• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-18 16:44:27    
Күнь лүнь уул

Нянь Нүжяо хэмээх дуулал
Зохиогч Мао Зэдүн


Хятадын Олон Улсын Радио

Сансарт сүхийн сүндэрлэж огторгуйд хөндөлссөн
Сүмбэр их Күнь Лүнь уул
Хүний орчлонгийн өнгийг гүйцэд бараалжухуй
Хаш луу түм бумаар гурбарлжлан тоглож
Хамаг огторгуйг хүйтэн жихүүнээр янгинуулна.
Мөс цас хайлан бууж
Мөрөн гол үерлэн тэлээд
Хүмүүсийг мэнэхий загас болгожухуй.
Түмэн оны ял гавьяаг
Түүхэн дур хэн ялган шүүмжилсэн аж?

Өдгөө би Күнь Лүнь чам дур хэлсүгэй
Энэ мэт өндөр хэрэггүй
Ийм их цас ч хэрэггүй.
Болох агсан аваас тэнгэр дээрээс
Эрдэний сэлэмийг сугалж
Чавчиж чмайг гурвалан хэсэглэсүгэй.
Нэг хэсгийг Европ тивт бэлэглээд
Нэг хэсгийг Дундад улстаа үлдээсүгэй.
Галав ертөнц энхжин амаржаад
Газар дэлхий хүйтэн халуунаа тэгшлэх болтугай.