Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Эрхэм хүндэт анд нөхөдөө, энэ удаагийн "Захидлын тойм нэвтрүүлг"-ийн ээлжит шинэ дугаараар танд хэдэн сонсогчоос авсан захидал имайлийн хариу бичиж байна. Урьдаар манай монгол хэлний нэвтрүүлгийн хамгийн бяцхан сонсогч Бөхболдын Ариунтунгалагын захидалтай танилцана уу? Ариунтунгалаг гэдэг энэ бяцхан сонсогч бол Архангай аймгийн Цэцэрлэг хотын 3-р ангийн сурагч юм, тэрээр энэ жил 9 настай, түүний өвөө Содномын Лувсанцэрэн бол Хятадын олон улсын радиогийн удаан жилийн ахмад идэвхтэн сонсогч, өвөө нь байнга, бараг л орой болгон манай радиог сонсч, нэвтрүүлэгч болон редактор нарын нэрийг нь хүртэл ачдаа хэлж өгч, өдрийн удаанд Ариунтунгалаг маань бүр ч өвөөтөйгөө хамт манай радио сонсдог болоод, 2005 оноос эхлэн манай радиотой захидлаар холбоо тогтоосон байна. Бяцхан сонсогч Аринтунгалаг манай радиогийн монгол хэлний редакциас редакторлон гаргаж байгаа "Цэнхэр долгион" сониныг уншидаг бөгөөд, энэ сонин дээр нийтэлдэг "Оньсого тааяа" буланг их л сонирходог юм байна, бас ур ухаанаа сориж, оньсого тааж, олон оньсого зөв таасан болохоор шагналт байранд шалгарч, радио хүлээн авагчаар шагнуулж байсан удаатай. Тэрээр ирүүлсэн энэ захидалд хичээл сурлагын байдлаа редакцийн ах эгч нартаа дуулгаж, манай хамт олонд ажлын амжилт хүссэн байна. Радиогийн ах эгч нар нь ч энэ ялдамд бяцхан дүүдээ сурлагын өндөр амжилт хүсч байна.
Үүнээс гадна зарим сүлжээ хэрэглэгч захидал имайл ирүүлж манай радиогийн монгол вэб сайтыг маш гоё болсон бөгөөд, хятад орныг ойлгоход нь маш их тус болж байна гэж бичсэн байна. Манай ажилд ажлын урам хайралсан эдэгээр сүлжээ ашиглагч найз нөхөддөө монгол хэлний редакцийн хамт олон дотоод сэтгэлээсээ гүүнээ баяран талархаж байгааг дахин тэмдэглэхэд баяртай байна.
Бас үүнээс гадна, бид чин сэтгэлээсээ талархахгүй байж болохгүй хүмүүс бол, манай ажлын талаар өөрийн санал шүүмжлэлээ бичиж ирүүлсэн сүлжээ хэрэглэгч нар болно. Тэдний саналд голдуу "үсгийн алдаа байнга харагдаж байгаа", "зарим нэр томьёг ангили хэлээр бичбэл сайн, тийм биш бол зарим нь ойлгогдохгүй байгаа"гэсэн зэрэг болно. Бид танарын саналыг хичээнгүй даруугаар хүлээн авч байгаа бөгөөд, хожим хойшдын ажилдаа хичээж анхаарч ажиллах болно. Бидний ажилд анхаарлаа хандуулж зөв сайнхан санал зөвлөмж өгсөн та нартаа мөн монгол хэлний редакцийн хамт олоноос энэ ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг хүлээн авна уу? Тантай байнга хэлхээ холбоотой байя. Дараачийн ээлжийн "Захидлын тойм" булангаар баяртай уулзалдая. \Номин бэлтгэв\
|