Өнөө жил бол Хятад Австри дипломат харилцаа байгуулсан 35 жилийн ой бөгөөд мөн ч Австрийн засгийн газраас тогтоосон "Хятадын жил" мөн. 10-р сарын 18-ны өдрөөс 29-ний өдрүүдэд, "2006. Хятадын Түвдийн соёлын 7 хоногийн ажиллагаа" Австрид явагдах болно.
Энэ бол Хятад улс 2001 оноос нааш 6-р удаагаа гадаад оронд хийж байгаа томоохон хэмжээний ерөнхийлсэн Түвд соёлын солилцооны ажиллагаа мөн. Энэ удаагийн соёлын 7 хоногийн ажиллагаагаар Танка зургийн үзэсгэлэн, Түвд үндэстний дуу бүжгийн тоглолт, Түвдэч эрдэмтэн, гэгээнтэн нарын эрдэм шинжилгээний солилцоо зэрэг арга хэмжээнүүдээр Австрийн ард түмэнд Түвдийн өнө удаан баялаг сайхан үндэстний соёл болон өвөрмөц онцлог бүхий зан заншлыг тал бүрээр танилцуулах юм байна.
Соёлын 7 хоногийн үзэсгэлэнд нийт 200 гаруй гэрэл зураг дэлгэн үзүүлэх юм байна, үүнд нэг хэсэг нь 19 улс орны 100 гаруй зурагчины 150 мянган ширхэг бүтээлээс сонгон авсан юм. Нөгөө нэг хэсэг нь Австрийн зурагчин Helmut Strohmer энэ онд Түвдэд очин авсан 50 гаруй ширхэг гэрэл зураг байж, эдгээр зураг нь өнөөгийн Түвдийн улс төр, эдийн засаг, соёл, нийгэм болон Түвд үндэстний түүхийг олон талаас харуулсан байна.
Түвдийн Чан Дүгийн дуу бүжгийн чуулга нь "Гайхамшигт ариун гэр орон" гэдэг том хэмжээний дуулалт жүжгээ тоглож, Түвдийн ард түмний амь нас, байгаль ахуйд хайртай болон орчин үеийн түвдийн шинэ дүрс байдлыг байгуулахыг зориж байгааг илтгэх болно. Үүний зэрэгцээ, 4 гэгээн болон Түвдэч эрдэмтэн эрдэм шинжилгээний тайлан, яриа уулзалт хийх зэрэг арга хэлбэрээр Түвдийн уламжлалт буддын шашин болон Түвдийн олон талын үнэн үлгэр бодирт байдлыг өгүүлэх болно.
Тус удаагийн соёлын 7 хоногийн ажиллагааг Хятадын соёлын солилцооны нийгэмлэг, Түвдийн Өөртөө Засах Раионы гадаадтай соёлын солилцоо хийх нийгэмлэг, Хятадаас Австрид суугаа элчин сайдын яам, Хятадаас Вена дахь НҮБ-ын төв байринд суугаа төлөөлөгчид болон бусад олон улсын төлөөлөгчид, Австрийн Австри Хятадын эдйин засгийг ахиулах нийгэмлэг зэрэг байгууллга нэгж хамтран зохион байгуулж байгаа юм. /Хүчит орчуулж, хянав/
|