• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-19 11:11:26    
Түвд нутгийн хорио цээр

Хятадын Олон Улсын Радио

     1, зочин гийчинтэй хамт байсан үед, замд явсан ч тэр, ярьж хөөрсөн ч тэр, заавал зочин юм уу, ахмад настай хүнд найр тавихын зэрэгцээ хүндэтгэлийн үг хэрэглэж, хүний нэрийн хойно "ла" ая нэмж, хүндэтгэн дотносч байгаагаа илэрхийлдэг. Зочин мордуулахдаа өвдөг нугаран бөхийж инээмсэглэдэг. Суухдаа завилж сууна, хөлөө жийж сууж болохгүй, зүүн, баруун тийш хамаагүй харж болохгүй. Бэлэг авахдаа хоёр гараар тосч авна. Хүнд бэлэг өгөхдөө хоёр гараар өргөж өгнө. Цай, архи, тамхи барихдаа хоёр гараар барина, хуруугаа аяганд дүрж болохгүй.

     2, Түвд хүний хамгийн их цээрлэдэг зүйл бол амьтан зургаан зүйлийг алж нядлах явдал болно. Сахил хүртсэн хувраг хүн энэ талаар бүр чанга байдаг. Үхэр хонины мах иддэг боловч өөрөө алж нядлахгүй. Илжиг, адуу, нохойн мах идэхийг хатуу цээрлэдэг. Хэсэг нутагт загас иддэггүй.

     3, Ам дүүрэн хоол зажилж, дуу шуу гаргахыг цээрлэнэ.

     4, Гэрийн эзэн цай хийж хоёр гараар барьсны дараа зочин сая ууж болно.

     5, Хүний ард нулимж, алга ташихаас цээрлэнэ.

     6, Сүм хийд, манийн овоо, бурхны суварга тааралдвал зүүнээс баруун тийш эргэнэ. Номын (шашны )хэрэгсэл, галын дээгүүр харайхаас цээрлэнэ.

     7, Номын хүрдийг буруу эргүүлж болохгүй.

     8, өөр хүн толгойд хүрэхийг цээрлэнэ.

     9, Сүмд орохдоо тамхи татах, бурхны хөргийг тэмтрэх, ном судар урвуулах, хонх цохихоос цээрлэнэ. Лам хуврагын биедээ авч явж байгаа зүйлийг барьж тэмтэрч болохгүй. Сүмд нам жим байж, суувал төв сууна. Гэгээнтний суудалд сууж болохгүй. Сүмийн хашаанд шуугиж болохгүй, алж нядалж болохгүй.

     10, Ганц гараар юм авахаас цээрлэнэ. Гэрийн эзэн цай нэмж хийвэл хоёр гараар урагш барьж хүндэтгэл илэрхийлнэ.

     11, Үхэр, морь, хонь уяж байгаа юм уу, хорьж байгаа газар бие цэвэрлэхээс цээрлэнэ.

     12, Түвд үсэгтэй цаасаар гар арчих юм уу, юм арчихаас цээрлэнэ.

     13, Түвдчүүдийн майханд орвол эрэгтэй нь зүүн талаар, эмэгтэй нь баруун талаар сууна, хольж сууж болохгүй.

     14, Галд яс хаяхаас цээрлэнэ.

     15, Гэрт өвчтөй хүн байх юм уу, хөнгөжсөн хүн байвал үүдэн дээр тэмдэг тавих юм уу, гадаа гал түлнэ, эсвэл үүдэн дээрээ мод хатгах юм уу, улаан давуу орооно. Ийм тэмдэг байвал орж үл болно.

     16, Түвд ах дүү нар загас, тахиа, тахианы өндөг идэхгүй, идүүлнэ гэж шахаж болохгүй. Гэвч энэ заншил одоо өөрчлөгдөж байна.

     17, Хүн бүхэнд сайн өдөр, час өдөр гэж байдаг. Час өдөр юу ч хийж болохгүй, гэртээ сууж ном унших юм уу, мөргөл хийнэ. Жил орох жилээ, жишээлбэл 13, 25, 37, 49 гэх мэтээр жил орсон жилээ муу жил гэж маш их хичээж, ном тарни уншуулж, буян өглөг хийж гай барцдаа арилгадаг.