• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-19 11:18:35    
Түвд нутгийн ёс

Хятадын Олон Улсын Радио

     Нэгд, хадаг барих: хадаг барих бол Түвд үндэстний хамгийн ердийн ёс юм. Ураг хурим хийх, оршуулгын ёслол үйлдэх, иргэдийн баяр ёслол, ахмад хүмүүстээ мэндлэн золгох, бурханд мөргөх, зочин угтаж үдэх зэрэгт хадаг барина. Хадаг барьж байгаа нь хүнд цайлган цагаан сэтгэлээр хандаж байгааг илтгэнэ. Эртнээс аваад Түвд үндэстэн цагаан өнгийг цэвэр ариун, бэлэг дэмбэрэлтэй гэж үздэг болохоор ихэнхдээ цагаан хадаг хэрэглэдэг байна.

     Хадгийг яаж өргөх нь хэнд барихаас шалтгаална. Ер нь хоёр гараараа дээш өргөж, урагш мэхийн барина. Энэ үед хадаг нь толгойтой нэг түвшинд байх юм. Энэ нь хадаг тосч байгаа хүнийг хүндэтгэн, амгалан болтугай гэж хамаг сайнаар ерөөл дэвшүүлж байгаа санааг илтгэнэ. Нөгөө тал нь хүндэтгэлт ёсоор хоёр гараараа хадгийг тосон авна. Хүндэт хүн, ахмад хүнд хадаг барихдаа хадгаа толгойноосоо дээш өргөж, биеэ бага зэрэг урагш бөхийлгөн, хадгаа суудлынх нь өмнө буюу өвдөгнийх нь дор хүргэнэ. Өөртөйгөө үе тэнгийн хүн буюу дороо ажиллаж байгаа хүнд хадаг барихдаа, тэдний хүзүүнд нь хадгаа зангидан өгч болох юм.

     Хоёр, Сунаж мөргөх Энэ бол Түвд уламжлалт Буддын шашин шүтэж байгаа нутагт өргөн дэлгэрсэн, сүсэгтэн нар болон шашны хүмүүсийн бурханд мөргөх туйлын үнэн шударга ёс юм.

     Сүсэгтэн нар сунаж мөргөл үйлдэхдээ амандаа " маанийн зургаан үсэг" уншиж, хоёр гараа толгой дээрээ өргөн залбирч, дараа нь нэг алхам явж биеийн хэмжээгээрээ газарт наалдан хэвтэж мөргөөд, дахин босч, мөн хоёр гараа толгой дээрээ гартал дээш өргөн залбирч, дахин алдлан хэвтээд мөргөхийг сунаж мөргөх гэж хэлнэ.

     Хүндэтгэлийн үг болон дуудлага Түвд үндэстэн хүндэтгэлийн үг хэрэглэхийг маш анхаардаг. Лхас хотын хүмүүс хүндэтгэлийн үг хэрэглэхийг их эрхэмлэх юм. Лхас хотод цаашлаад бүх Түвд нутагт өгүүлбэр болгоныг гурван төрлийн үгээр ярина. Нэгд дүрэмжсэн аялгуугаар ярьж, хоёрт хүндэтгэлийн үгээр ярьж, гуравт дээд хүндэтгэлийн үгээр ярих юм. Нэр үг, үйл үг, дүрслэх үгийг бүр ийм гурван төрлийн хэллэгээр хэлдэг байна. Зэрэг тушаал байр суурь нь адил хүмүүс хоорондоо хүндэтгэлийн үгээр ярина. Зэрэг тушаал буюу нас бага хүмүүс зэрэг тушаал өндөр хүнтэй ярихдаа хүндэтгэлийн үг хэрэглэж, байр суурь нь маш зөрөөтөй хүн хоорондоо хамгийн их хүндэтгэлийн үгээр ярина. Хүндэтгэлийн үг ярьж чадахгүй хүнийг бол боловсролгүй хүн гэж үзэх бөгөөд хүндэтгэлийн үгийг буруу хэлэх юм бол инээдэм болох юм. Түвд хүний овог нэрийгй маш хүндэтгэн үзэж,буруу хэлбэл юм бол ёс мэдэхгүй хүн гэж үзэгдэх юм. Хүний нэрийн дараа " Ла" үсэг нэмж байгаа нь хүндэтгэж байгааг илтгэнэ.

     Архи цай барих Түвд айлд зочлон буувал гэрийн эзэн танд хөх тарианы архи барьдаг юм. Хөх тарианы архи нь нэрмэл архи биш болохоор төдий чанга биш. Архийг нь тосч авсан гийчин заавал урьдаар гурав балгах хэрэгтэй, балгах бүр гэрийн эзэн архи сэргээж, хамгийн сүүлд нь хундагатай архийг нэг л дор уух хэрэгтэй. Цай уух бол ерийн өдөр тутмын ёс. Зочин гэрт нь буугаад суусны дараа, эзэгтэй нь буюу эмэгтэй хүн зочиндоо сүүтэй цай аягална. Гэвч зочин тэр дор нь аягатай цайг сандран ууж болохгүй, гэрийн эзэн нь аягатай цайг өмнө чинь тавьсан хойно сая уух хэрэгтэй, ингэвэл сая ёс мэдэх хүнд тооцогдоно.

     Бэлэг хүргэх Түвд үндэстэн бэлэг хүргэхийг маш хүндэтгэн үздэг байна. Баяр ёслолын үед заавал харилцан бэлэг хүргэнэ. Ер нь бэлэг авсан тал нь мөн хариу бэлэг хүргэнэ. Тэгэхдээ авсан бэлэгнээсээ дахин илүү хариу өгөх ёстой. Эс тэгвэл харамч хүн гэж хэлэгдэх буюу ёс алдсанд тооцогдоно.

     Настнаа хүндэтгэх Түвд үндэстэн эртнээс аваад настнаа хүндэтгэх заншилтай. Маш олон баяр дурсгалын үеэр, настандаа мөргөн золгож, Түвд журхайн битүүний шөнө бүх гэрээрээ гурилтай хоол- " Гүтүү" идэж, хуучин жилээ үдэн, шинэ жилээ угтахдаа, хамгийн эхний аягатай хоолоо настандаа аягална. Шинийн нэгний өглөө гэрийнх нь хамгийн бага охин буюу бэр нь эртлэн босч, булгаас хамгийн анхны суулга ус үүрэн авчирч, сүүтэй цай чанаад настандаа аягалан, настанаа хүндлэн ерөөж байгаагаа илтгэж байдаг.

     Золгох ёс Ахмад хүн буюу хүндэт хүнтэй уулзвал, малгайгаа авч гартаа бариад, 45 градус мэхийн ёслох юм. Үе насны хүмүүс уулзвал, толгойгоо бага зэрэг мэхийж, Малгайгаа өвчүүнийхээ өмнө барина. Заримдаа хоёр алгаа хавсран мэхийн ёсолно.

     Шашны ёс Лам нар өөрийн багштайгаа уулзвал мөргөж золгоно. Дээд ламтан буюу гэгээнтэй уулзвал гурав мөргөн золгоно. Тавьлага суудлыг бол зэрэг хэргэмийн их,багыг үндэслэн тогтооно. Шашны баярын үеэр, Далай, Банчин нар мөргөлчдөд гарын мотор хайрлах нь ч ялгаатай байдаг. Том том ноёд Далай Банчинд мөргөн золгоход нь хоёр гараараа тэдэнд мотор хайрлах юм. Эгэл жирийн ардад бол торгон утсаар толгой дээгүүр нь гөвж, мотор хайрласнаа төлөөлүүлж байдаг. /Пэрлаймаа орчуулав/