
30 гаруй жилийн турш уран бүтээлчид нь урлаг ард олонд үйлчлэх зарчмын дагуу Түвдийн утга урлагийг хөгжүүлж, олон сайхан тоглолт хийсэн байна. 1975 онд бүтээсэн театрын жүжиг "Улаан армийн эмэгтэй цэрэг", дуулалт бүжиг "Мачалагийн ажилчдын зориг" зэрэг нь Түвдийн өөртөө засах районы урлагийн тоглолтод нэгдүгээр байранд шалгарч, 1984 онд бүтээсэн "Ялалттай буцах", "Чаю голын дэргэдэх миний гэр", "Давсан нуурын охид" зэрэг бүжиг нь Өөртөө засах районы урлагийн тоглолтод нэг, хоёр, гуравдугаар шагналыг тус тус авч байжээ. 1992 онд бүтээсэн "өлзийт тогоруу" дуу нь Бээжингийн Ү-Жөү цомын тэмцээнд 3-р зэргийн шагнал авчээ.
1 2 3 4
|