Бээжингийн түүх соёлын нэрт пүүс—Рүй фү шян хэмээх торгоны пүүс бол Бээжингийн хамгийн урт түүх намтартай торгоны пүүс юм. Рүй фү шянгийг 19-р зууны сүүлчээр Мэн овогтой нэг наймаачин 80 мянган лан цагаан мөнгө зарцуулж байгуулсан аж. Энэ пүүсийг маш уран нарийн байгуулсан байдаг. Түүний барилгын хэв намба нь Европын барок маягийн байж, түүнийгээ Хятадын уламжлалт чимэглэлтэй уялдуулан хананд нь гандиг чулуугаар сийлбэртэй маш онцлог байгуулсан тул өнөө энэ газрыг Бээжин хотынхон түүх соёлын дурсгалт газраар тогтоож, тусгай хамгаалалтад храмруулсан байна. Түүхэн судар бичигт тэмдгэлснээр, 1900 онд Да ши лань худалдааны гудамжинд онц их гал түймэр гарч, бараг бүх гудамж бүхнээрээ шахуу шатсан байжээ. Гэвч Рүй фү шян хэмээх энэхүү торгоны пүүс нь гал түймэрт өртсөнгүй эсэн мэнд гарсан байлаа. Уул нь энэ пүүсний барилга маш бат бэх байсан тул галын аюулыг ажиггүй туулж, ямар ч гарз хохиролд учирсангүй аж.
Өнөө энэ Рүй фү шян нь дотоод гадаадын хүмүүсийн янзын торго дурдан худалдан авах болон биедээ зохицуулан хятад хувцас хийлгэх аятай тухтай газар болоод байна. Түүхэн тэмдэглэлээс үзэхэд шинэ Хятад улсын төрийн анхны далбааг мөн энэ пүүсний торгоор хийсэн юм байжээ. Энэ Рүй фү шян нь гадаадад ч их нэртэй юм. Уг пүүсний ажилтадын танилцуулснаар, их олон төрийн тэргүүний хатагтай нар Хятад оронд айлчлахдаа Рүй фү шян хэмээх энэхүү торгоны пүүсэнд ирж, торго дурдан худалдан авсан байна. Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Олберет Хятадад айлчлахдаа, бүр хагас өдрийн цаг гаргаж тусгайлан энэ пүүсэнд зочлож, олон мянган юаний үнэ бүхий торго дурдан худалдан авсан байлаа. Америкаас ирсэн хатагтай Ченбус хэлэхдээ, би Америкт байхдаа энэ пүүсний тухай сайн мэднэ. Энэ пүүсний тухай номноос уншиж байсан юм. Уг пүүсний торго дурдан нь маш онцлог гэлцдэг болохоор би бас энэ торгоноос худалдаж авахаар ирсэн юм. Би эндээс Америкчуудад авч хэлбэл маш онцлог болох их олон зүйлийг худалдаж авлаа. Энэ нь надад мартагдашгүй сэтгэгдэл үлдээлээ гэжээ.
|