• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-19 17:20:51    
Энэ оны 3-р улирлаас Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд буурч эхлэв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Энэ оны эхний гурван улиралд, Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 10.4 хувиар өсөн нэмэгдэж, өсөлтийн хэмжээ нь 2-р улирлаас 0.9 хувиар буурсан байна. Энэ нь Хятадын засгийн газрын энэ оноос хэрэгжүүлсэн макро зохицуулалтын арга хэмжээ нь эхний үр дүнд хүрч, Хятадын улс ардын аж ахуйн хэт түргэн өсөлтийн хандлагыг тогтоон барьсныг харуулж байна гэж Хятадын Статистикийн үндэсний газрын төлөөлөгч Ли Шяочао 19-ний өдөр Бээжинд мэдэгдсэн байна.

     19-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ли Шяочао 3-р улирлын эдийн засгийн байдлын тухай бүртгэлийн тоо баримтыг нийтэлсэн байна. Эдгээр тоо баримт нь Хятадын дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ эхлэн буурч байгааг харуулсан байна.

     Ли Шяочао хэлэхдээ:

     Энэ он гарснаас хойш, төв засгийн газар макро зохицуулалтын бодлого хэрэгжүүлснээр 3-р улирал болоход эхний амжилт олсон байна. Улс ардын аж ахуйн хэт түргэн өсөлтийн хандлагыг тогтоон барьж, хэсэг голдолготой эдийн засгийн үзүүлэлтийн өсөлт адил бус хэмжээгээр буурч эхэлсэн байна гэжээ.

     Тэрээр танилцуулж хэлэхдээ, эхний төсөөллөөс үзэхэд, 3-р улиралд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 10.4 хувиар өсөн нэмэгдэж, 2-р улирлын 11.3 хувийн өсөлтийн хурдаас 0.9 хувиар буурсан байна. Үүнээс гадна, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт болон тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт ч эхлэн буурсан байна. Мөнгөний инфляцийн өсөлт тогтвортой байж, юаний зээлийн нэмэгдлийг тогтоон барьсан байна гэжээ.
Энэ он гарснаас хойш, Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой өндөр хурдаар өсөн нэмэгдэж, улс ардын аж ахуйн ерөнхий байдал нь "өсөлт нь түргэн, үйл ажиллагаа нь тогтвортой, яс чанар нь сайн" хөгжлийн байдалтай болсон боловч зарим талаар мөн асуудал оршиж байна, жишээлбэл тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт хэт түргэн байж, үүний улмаас үйлдвэрлэл илүүдэж, эх баялаг, зам тээвэр хүрэлцээ муутай болсон байдал бий болсон нь эдийн засгийн тогтвортой хөгжилд ашиггүй юм байна.

     Эдийн засгийн тэнцвэр болон зохицонгуй хөгжлийг ахиулахын төлөө энэ оноос хойш, Хятад улс макро зохицуулалтын бодлого хэрэгжүүлснээр эдгээр бодлого нь 3-р улирлаас эхлэн үр өгөөжөө өгч, улс ардын аж ахуйн хэт түргэн өсөлтийн хандлагыг тогтоон барьсан байна. Ли Шяочао хэлэхдээ:

     Ингэж чадсан нь голдуу энэ удаагийн макро зохицуулалтад валютын бодлогыг чухалд үзсэн бөгөөд санхүү эдийн засгийн бодлого хэрэгжүүлсэн, эдийн засаг, хууль зүйн арга барилыг чухалд үзэхийн зэрэгцээ засаг захиргааны бодлогыг ч зохистой авч хэрэгжүүлсэнд оршино гэжээ.

     Энэ удаагийн макро зохицуулалтын бодлого нь маш үр ашигтай төдийгүй эдийн засгийн үйл ажиллагааны хэт түргэн нэмэгдлээс зайлсхийж, эдийн засгийн их донслолтоос зайласхиж чадсан байна гэж тэрээр үзсэн байна.

     3-р улиралд эдийн засгийн өсөлт хэдийгээр буурч эхэлсэн боловч ерөнхийд нь авч үзвэл, эхний 3-н улиралд Хятадын эдийн засаг мөн л түргэн өсөлтөө хэвээр байлгасан байна. Эхний бүртгэлээс үзэхэд, эхний 3 улиралд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 14 триллион гаруй юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар өсөн нэмэгдсэн байна. Эдийн засгийн тогтвортой, эрүүл саруул үйл ажиллагааг батлахын төлөө Хятад улс хойшид макро зохицуулалтаа мөн хэрэгжүүлэх болно гэж Хятадын Статистикийн үндэсний газрын төлөөлөгч Ли Шяочао онцолсон байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\