• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-19 17:56:23    
Бүгд Найрамдах Того Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 56785 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2001 оны төсөөллөөр 5 сая 153 мянга. Нийт 41 үндэстэнтэй, өмнөд хэсэгт Айвэй үндэстэн болон Мина үндэстэн голлож, нийт хүн амын 22 хувь болон 6 хувийг тус тус эзэлж байна. Төв хэсгийн Акбөс, Акайб зэрэг үндэстэн нь 33 хувийг эзэлж байна. Хойт хэсгийн Кабүле үндэстэн нь 13 хувийг эзэлж байна. Албаны хэл нь Франц хэл, үндэстэний хэлний дотроос Айвэй хэл болон Кабүле хэл нь нэлээд өргөн хэрэглэгддэг. Оршин суугчдын 60 хувь нь бодисыг шүтэх шашин шүтэж, 30 хувь нь Христосын шашин шүтэж, 10 хувь нь Лалын шашин шүтдэг.

     Нийслэл: Ломе, 800 мянган хүн амтай, жилийн дундаж хэм нь 27 хэм.

     Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Фауре Анассингве, 2005 оны 4-р сарын 24-ний өдөр сонгогдож, мөн оны 5-р сарын 4-ний өдөр тангараг өргөн тушаалд оров.

     Чухал баяр дурасгалын өдөр: Цөлөөлтийн өдөр – 1-р сарын 13-ны өдөр. Үндэсний баяр – 4-р сарын 27-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн баруун хэсэгт оршиж, өмнө талд нь Гвнинейн булан байж, зүүнш Бенинтай хил нийлэж, баруунш Ганатай, хойшоо Буркина Фасотай хөршилж байна. 53 км урт тэнгисийн эргийн шугамтай. Өмнөд хэсэг нь халуун бүсийн борооны ойн цаг агаартай, хойт хэсэг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. Тэнгисийн эрэг дагуу нутгийн жилийн дундаж хэм нь 27 хэм, хойт хэсэг нь 30 хэм.

     15-р зуунаас эхлэн Португарлын колоничлогчид Тогогийн тэнгисийн эрэг дагуу нутгийг булаан эзлэв. 1884 онд Германы колони болов. 1920 онд Англи Франц нь Тогог хуваалцав. Дэлхийн 2-р дайны дараа Англи Франц нь Тогог үргэлжлэн хяналтдаа байлгаж байв. 1957 онд Гана тусгар тогтносны дараа Английн хяналтад байсан баруун хэсгийн Того нь Ганад нэгдэв. Зүүн хэсгийн Того нь 1956 оны 8-р сард Францын хамтын нийгэмлэгийн дотоодод "Бүгд Найрамдах Өөртөө Засах Улс" болж, 1960 оны 4-р сарын 27-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, улсын нэрээ Бүгд Найрамдах Того Улс гэж нэрлэв. \М.Цэцэн бэлтгэв\