1964 он 1-р сарын 30-нд Бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий хорооны төлөөлөгчдийн 4-р хурал Бээжинд хуралдав. Хурлаар бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий хорооны дүрэмд өөрчлөлт оруулж, бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий хорооны дөрөвдөх сонгуулийн хороог сонгож, гишүүн 147, Ма Яохань даргаар сонгогдов.
2-р сарын 27-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо Бээжинд бүх Хятадын хөлбөмбөгийн бэлтгэл сургалтын ажлын хурал хуралдуулсан бөгөөд "хөлбөмбөгийн хөдөлгөөнийг ихээр өрнүүлж, мэргэжил техникийн түвшинг түргэн дээшлүүлэх шийдвэр" гаргажээ.
4-р сарын 5-нд орлогч ерөнхий сайд Хэ Лүн биеийн тамирын сонины хороотой танилцсан бөгөөд Мао Зэдүн үзэл санааг хатуу таримталж, намын шугам, чиг шугам, бодлогыг тууштай хэрэгжүүлж, хөрөнгөтөн ангийн үзэл санааг эсэргүүцэн, сайны нь сайшааж, муугий нь шүүмжилж, "спорт сонины" үзэл санаа, дайчин чанарыг дээшлүүлэх хэрэгтэй гэж "спорт сонинд" зааварлажээ.
5-р сарын 2-нд Хятадын уулчдын багийн 10 тамирчин Түвдийн хил дэх далайн түвшнээс 8012 метр өргөгдсөн Шишабанма оргилд авиран гарсан байна.
5-р сарын 18-нд Чжэнь Жинкай 151,5кг амжилтаар хөнгөн жингийн хүндийн өргөлтийн шахалттай өргөлтийн дэлхийн рекорд амжилтыг эвдсэн байна. Тэрээр хүндийн өргөлтийн дэлхийн рекорт амжилтыг 9-дэх удаагаа эвдэж байна.
6-р сарын 1-нд Коммунист залуучуудын эвлэлийн төв хороо, боловсролын Яам, бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий хорооноос "эрэгтэй хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн ажиллагаа өрнүүлэх тухай хамтарсан мэдэгдэл " гаргажээ.
6-р сарын 16-нд Мао Зэдүн, Лю Шаочи болон бусад удирдагчид Бээжингийн Ши санлин усан цөөрөмд сэлсэн байна. Мао Зэдүн хэлэхдээ, усанд сэлэх нь байгальтай тэмцэх нэгэн төрлийн спорт болно. Та нар том мөрөн гол далай тэнгист сэлж давтан боловсрох ёстой гэжээ.
11-р сарын 2-нд бүх Хятадын биеийн тамир спортын эрдэм шинжилгээний анхдугаар тайлан хурал бээжинд болов. Хурал дээр бэлтгэл сургалт, биеийн тамирын заан сургалт, спортын биологи, спортын анагаах ухаан зэрэг талын 109 өгүүлэл уншжээ.
|