• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-23 15:38:52    
Компьютерийн гарыг байнга цэвэрлэж байх сайн

Хятадын Олон Улсын Радио

      Хүмүүс өдөр тутмын амьдралдаа Компьютерийн гарыг байнга цэвэрлэж байхыг төдийлөн анхаардаггүй юм. Өдөр хоногийн удаанд Компьютерийн гар дээр сууж тогтсон хир буртаг нь телефон харилцуур юм уу үүд хаалганы бариул дээр наалдсан бохир зүйлтэй адилаар үлэмж хэмжээний өвчний бактери хуримтлуулсан байдаг.

      Компьютерийн гарын товрууны завсар болгоноор тоос тортог амархан орж бохир зүйлс наалдуулдаг, Компьютерийн гарын өнгөн талыг арчиж цэвэрлэж болдог боловч зай завсараар нь орсон бохир зүйлсийг цэвэрлэхэд бэрхтэй байдаг. Хэрэв компьютерийн гарын дэргэд аахар шаахар юм идэж уух юм бол нэн амархан бохирдуулж удаад ирэхээр нэн их хэмжээний бактери цугласан байдаг. Ялангуяа цүнхэн компьютерийн гар нь гол машинтайгаа хамт байдаг тул компьютерийн гарыг санаачлагатай арчиж цэвэрлэж байхгүй бол бүх компьютерийн чадавхид муугаар нөлөөлөх болно. Бишгүй олон хүмүүс компьютерийн гарыг араас нь дэлсээд тоосыг нь унагаадаг боловч энэ аргаар тоос тортогийг гүйцэд тууштай арилгаж чаддаггүй юм, заримдаа хэт хүчтэй цохисноос болоод компьютерийн гарын сэлбэг хэрэгслийг эвдэж ч болзошгүй юм.

      Компьютерийн гарыг цэвэрлэхдээ, түүнийг цэвэрлэдэг тусгай зориулалттай сойз хэрэглэх хэрэгтэй, ийм сойзны үсний зөөлөн хатуу, урт богино нь тэнцвэртэй байдаг болохоор компьютерийн гарын товрууны зай завсар дахь тоос тортогийг гүйцэд арилгаж чадах төдийгүй өнгөн тал болон бүх гарыг цэвэрлэхэд тун дөхөм мөртөө маш амархан байдаг. Үүнээс гадна бас компьютерийн гарт тоос тортог наалдахаас сэргийлэх зориулалттай компьютерийн гарыг бүтээдэг гялгар бүтээлэг байдаг, энэ бүтээлгийг компьютерийн гар дээр тавьчихвал тоос тортогоос сэргийлж чадах төдийгүй тун гоё сайхан харагддаг юм.

      Компьютерийн гарыг цэвэрлэх өөр нэг дөхөм арга бол спирттэй хөвөнгөөр арчиж цэвэрлэж болно, нэлээд гүн зай завсарт нь байгаа арилгахад бэрхтэй бохир зүйлийг цэвэрлэхдээ спирттэй хөвөнг шүдний чигчлүүрт ороогоод арчиж болох бөгөөд шүдний чигчлүүрийг зөөлөн даавуу юм уу зөөлөн цаасаар ороогоод тоос тортогийг нь арчиж цэвэрлэж болох юм. Эдгээр аргууд бол хүмүүсийн байнга хэрэглэдэг жирийн дөхөм аргууд юм, компьютерийн гарыг тууштай сайн цэвэрлэе гэвэл 2-3 сарын хугацаа өнгөрөх болгонд компьютерийн гарын арын таглааг нээгээд цахилгаан хэлхээний хавтанг спирттэй хөвөнгөөр сайтар арчиж цэвэрлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, ажиллаж байхдаа ч сэлбэг хэрэгслийг нь эвдэхээс болгоомжилж байх хэрэгтэй бөгөөд компьютерийн мэргэжлийн хүмүүсээр шалгуулж, арчуулах зэрэг хамгаалах арга хэмжээ авч байвал зохино.\Л.Буянтогтох орчуулав\