• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-23 16:18:24    
Зүүн хойтын барсын байгалийн дархан цаазтай анхны район

Хятадын Олон Улсын Радио

      Зүүн хойтын барс буюу Өссүрийгийн барсын байгалийн дархан цаазтай анхны район бол Хэй Лүнжян мужийн Чишин Лизийн зүүн хойтын барсын байгалийн дархан цаазтай райо болно.

      Зүүн хойтын барсыг тэжээн үржүүлэх анхны төв: Хятадын Зүүн хойтын барсыг тэжээн үржүүлэх анхны төв бол 1986 онд Хэй Лүнжян мужийн бага Хянган давааны зүүн үзүүрийн Ваньдашань ууланд байгуулсан "Хятадын Хэндао Хэзийн муурын төрлийн амьтан тэжээн үржүүэх төв" болно. 1990 оны байдлар энэ төвд зүүн хойтын 60 гаруй барс тэжээж байжээ.

      Цагаан сармагчны анхны багалийн дархан цаазтай район: Хятадын Цагаан сармагчны анхны багалийн дархан цаазтай район бол 1984 онд Хүнань мужийн Шимэнь шяний Нань Пинхэ шянд байгуулагдсан цагаан сармагчныг хамгаалах байгалийн дархан цаазтай район болно. Цагаан сармагчин бол маш ховор зэрлэг амьдан юм. 1984 оны байдлаар дэлхий дээр хүнд баригдсан цагаан сармагчин хоёрхон байжээ. Түүний нэг нь Хятадын Юньнань мужид, нөгөө нь Хятадын Тайваньд байдаг юм байна. Энэ хоёр цагаан сармагчныг бариж авсаны дараа дэлхийн улс орнууд бүгд сонирхож, эрдэмтнүүд амьд эрдэнээр үзэж байжээ. Хүнань мужийн Шимэнь шяний Нань Пинхэ шянд 1969 онд анха удаа цагаан сармагчин харагдаж, түүнээс хойш жил блгон хэд хэдээр харагддаг болсон юм байна.

      Михөү сарсагчныг хамгаалах анхны байгалийн дархан цаазтай район: Хятадын Михөү сарсагчныг хамгаалах анхны байгалийн дархан цаазтай район бол 1965 онд Хайнань мужийн Линшүй шяний зүүн өмнөд хэсгийн Наньваний хойгийн сармагчны арал дээр байгуулсан Михөү сармагчныг хамгаалах байгалийн дархан цаазтай район болно. Михөү сармагчин бол Хятадын 2-р зэргэлэлийн хамгаалалтанд орсон амьтан бөгөөд шинжлэх ухааны туршилтад хэрэглдэн амьтан юм. Түний биологийн байдал нь хүн төрөлхтөнтэй ойролцоо учраас хүнийг орлуулан анагаах ухааны туршилтад хэрэглдэг. Сэтгэл зүй, тарихины шинжлэх ухааны талаар Михөү сармагчин маш чухал үн цэнэтэй байдаг.

      Хавтгай хамгаалах анхны байгалийн дархан цаазтай район: Хятадын хавтгай хамгаалах анхны байгалийн дархан цаазтай район бол 1986 онд Шинвжянгийн өмнөд хэсгийн Аржин уулны хавтгай хамгаалах байгалийн дархан цаазтай район болно. Хятд улст одоо энэ ховор амьтан мяага орчим л байна. \М.Цэцэн бэлтгэв\