• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-24 16:21:17    
Италийн содон бүтээлийн үзэсгэлэн

Хятадын Олон Улсын Радио

     2006 оны Хятад италийн жилийн чухал үйл ажиллагаа болсоны хувьд, Италийн урлагийн цоврол үзэсгэлэн 9-р сарын 9-д Хятадын урлагийн ордонд ажлаа эхэлсэн банйа. Нэг сар гаруйн хугацаанд уран зураг, зураг төсөл, хувцас хунар, үзүүллэгийг нэг цогц болгосон энэ ерөнхий үзэсгэлэн нь Хятадын үзэгч олонд Италийн урлагийн содонг харуулж, Италийн тухай Хятадын үзэгчдийн харааг тэлсэн юм.

     Дэлхийн алдарт моод хувцасны бранд болох Италийн Валентино хувцасны загвар үзүүлэх тоглолтын Т хэлбэрийн тайзаа урлагийн содонг гайхуулдаг Хятадын урлагийн ордоны хүрээнд байрлуулжээ. Хараа булаам цул цагаан тайз нь сүрлэг үзэсгэлэнт, бор боровжуун Хятад уламжлалт барилгын онцлогтой урлагийн ордонтой зохицоод, дотоод гадаадын загвар өмсөгч хэдэн арван охид үзэгчдэд валентиногын моод хувцасыг харуулж, ялангуяа валентиногын улаан өнгөт ёслолын хувцасууд нь үзэгчдийн халуун алга ташилтыг хүлээж байсан юм.

     Валентиногын моод хувцасны шоү болохын хирээр, " Италийн урлаг, Италийн соёл" олон ангит ерөнхий үзэсгэлэн ч ажлаа эхэлсэн байна. " Италийн 20-р зууны урлагийн үзэсгэлэн"д Италийн орчин үеийн болон шинэ үеийн уран зургийн түүхэн дээрэх нэртэй нэртэй зураачдын зураг бараг бүхнээрээ орсон байлаа. Тэднийг тодруулбал: Босиони Үмберо, Северине, Енцо Кучи нэрын зэрэг зураачдын уран бүтээлийг тавьж байна.Тэдний эдгээр уран бүтээл нь 20-р зууны Италийн уран зургийн өөрчлөн хөгжсөн талыг үе шат хуваан тодорхой тусгаж байна. " Италийн зураг төслийн 50 жилийн үзэсгэлэн"-ийн танхим нь яг л тансаг сайан нарийн эдлээгээтэй орон сууцны өргөө гэсэн үг. Тэр өрөөнд гял цал арчсан шинэ мягийн төмөрлөг зуух, тогоо шанга, шинлэг сайхан хийж бүтээсэн диван, бичгийн ширээ, өвөрмөц стельтай дүүжин дэн, ширээний дэн, ая тухтай ор болон сандал, мөн хутганы тавиур, жимсэн сагс, цэцгийн лонх зэрэг байгаа нь хүн ардын өдөр тутмын амьдралд дутагдаж болшгүй мөртөө урлагийн содон зүйлс болсон нь гайхалтай. Энэ бүх эдлэл хэрэгслээс Италийн ууган зураг төсөл хийгээд аж үйлдвэрийн техник хосгүй гоё уялдсан нь харагдаж байна. Итальд маш их алдартай Арецо алтан эдлэлийн урлаг ч энэ үзэсгэлэнд тавигдаж, 2600 гаруй жилийн өмнөх толгойн алтан эдлэлээс аваад орчин үеийн алдарт зураач, уран барьмалчин, барилгачин, хувцасны загвар зохиогч мастер нарын төрөл бүрээр урлан бүтээсэн 200 гаруй ширхэг алтан эдлэл нь дэлхийд хосгүй гайхамшигтай гоё харагдна. /Пэрлаймаа орчуулав/