• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-24 16:22:42    
Баруун бүсийн их дээд сургуулиудыг туслан хөгжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хөх-нуур мужийн их сургуульд байгуулагдсан Хятадын Боловсролын яамны гол болох Өндөрлөгийн анагаах ухааны лабораторыг тун саяхан Боловсролын яамны мэргэжилтний хэсэг тун саяхан шалган хүлээн авч, албан ёсоор гадаадад нээлттэй болгосон байна. Энэ бол манай улсын өндөрлөгийн анагаах ухааны судалгааг системтэй өрнүүлэх улсын хэмжээний анхны гол болох лаборатори болно. Энэ лаборатори байгуулагдсан нь Хөх-нуурын их сургууль Хөх-нуур Түвдийн өндөрлөгийн газар нутаг, давхарга болон байгалийн баялагын давуулгаа ашиглан, Хөх-нуурын нийгэм эдийн засгийн хөгжилтэй нягт холбоо бүхий эрдэм шинжилгээний судалгаа хйихэд маш чухал ач холбогдолтой юм.

     Хөх-нуурын их сургууль нь байгалийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн хичээл сургалтаар гол болгодог жижигхэн сургууль байснаасаа таван жилийн дотор муж яамны хамтран эрхэлсэн ерөнхий боловсролын их сургууль болж, 50 жилийн түүхэн дээрэх хамгийн түргэн хөгжлийн үе шатандаа орсон байна.

     Хөх-нуур мужийн Боловсролын газрын орлогч дарга Жао Хайпин хэлэхдээ, Чинхуа их сургуулийн туслалцаатайгаар Хух-нуурын их сургууль ингэж түргэн хөгжиж, орон нутгийн онцлогтой хичээл сургалтын чиглэл, өөрийгөө хөгжүүлэх хүчин чадалтай болж, орон нутагтаа хэрэгцээ бүхий нэн олон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгөх болсон байна гэжээ.

     Өнгөрсөн таван жилийн дотор, Боловсролын яамны хэрэгжүүлсэн баруун бүсийн их дээд сургуулиудад ажил мэргэжлийн туслалцаа хангах төлөвлөгөөний хүрээнд баруун бүсийн их дээд сургуулиудад сургуулийн захирал, профессор, номын сан, тоног төхөөрөмж хүргэж очсон төдийгүй, нэн чухал нь байгуулагдан хөгжиж байнаа баруун бүсийн их дээд сургуулиудад хичээл сургалтын тэргүүний үзэл санаа, тэргүүний үзэл сэтгхүй авчирч, үнэлж баршгүй үзэл санааны баялаг авчирч өгсөн байна.

     Хөх-нуурын их сургууль, Ниншягийн их сургууль зэрэг нь өөрийн гэсэн онцлогтой шинжлэх ухааны салбарын нэлээд сайн үндэс суурьтай байсан боловч, үндсэн хичээл сургалтын талын хөгжил нь тэнцвэргүй байжээ. Их олон багш нар нь компьютер хэрэглэж чадахгүй, имейл явуулж чадахгүй байж, хичээл сургалтын тоног төхөөрөмж нь нэн хоцронгуй байжээ.

     Хөх-нуурын их сургуулийн захирал Чэнь Чян хэлэхдээ, баруун бүсийн их дээд сургуулиуд хоцронгуй болсоны учир шалтгаан бол олон талын юм. Гэвч хамгийн гол нь хүмүүсийн хөгжлийн үзэл сэтгэхүй, үзэл санааны талын асуудал болно. Баруун бүсийн их дээд сургуулиудад үзүүлсэн эд материйн талын туслалцаа бол эцсийн эцэст хэмжээтэй юм. Харин сургууль эрхэлэх үзэл сэтгэхүйн талын туслалцаа бол асар их юм гэжээ.

     Хэдэн жилийн туслалцаатайгаар баруун бүсийн их дээд сургуулиудын хичээл сургалтын тоног төхөөрөмж ч маш их өөрчлөгдөн сайжирсан байна. Хөх-нуурын их сургуульд 2000 онд мальтимедиа хичээлийн танхимын нэг суудал ч байхгүй байсан, 2006 онд 2200 суудалтай болов. 2000 онд мужийн зэргэллийн гол болох хичээл гэж байхгүй байсан, 2006 онд ийм хичээл 18 байх болов. Хөх-нуурын их сургуулийн түргэн хөгжил нь мөн тус мужийн дээд боловсролын түвшнийг дээшлүүлэв. Тус мужид 2001 оноос өмнө ерөнхий боловсролын дээд сургуулийн үндсэн анги 56 байснаасаа өнөө 141 болж, их сургуулийн 11 шинжлэх ухааны салбарыг хамарч, Хөх-нуурын эдийн засгийн байгуулалт болон нийгмийн хөгжлийн бодитой хэрэгцээнд үндэсэндээ нийцсэн байдал бий болсон байна.

     Баруун бүсийн их дээд сургуулиудыг өөрийгөө хөгжүүлэх хүчин чадалтай болгох бол Хятадын Боловсролын яамны хэрэгжүүлсэн баруун бүсийн их дээд сургуулиудад ажил мэргэжлийн туслалцаа үзүүлэх төлөвлөгөөний гол зорилт болно. Сүүлийн хэдэн жилд Ниншягийн их сургуулийн 15 залуу багш Шанхайн зам харилцааны их сургуульд аспирантороор шалган орж, магистар юм уу докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа бөгөөд 8 залуу идэр насны багш Шанхайн зам харилцааны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна. Ниншягийн их сургуулийн үндсэн анги төгссөн 41 шилдэг оюутныг Шанхайн зам харилцааны их сургуульд хүргэн аспиратор суралцуулж, одоо 17 нь төгсөөд Ниншягийн их сургуульдаа буцан ирж ажиллаж байна. Ниншягийн их сургуулийн багш нарын дотор 2001 онд магистарын зэрэгтэй багш 19,2 хувийг эзэлж байсан бол одоо нэмэгдээд 51 хувь болсон байна.