• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-24 16:24:38    
Террористийн эсрэг усан доорох хяналтын систем судлан гаргалаа

Хятадын Олон Улсын Радио

     Манай орны эрдэмтэд саяхан террористийн эсрэг усан дороох хяналтын системийг судлан гаргаж, саяхан болсон 2006 Чиндао хотын олон улсын дарвуулт онгоцны наадам дээр туршилт хийгээд Чиндао хотын Олимпийн дарвуулт онгоцны тэмцээний талбайд аюулгүйн хамгаалалтын шугам байгуулсан байна.

     Энэ удаагийн туршилтаар дамжин усан доорох сэргийлэлтийн системийн дизайн ухаагдахуун, техник, тоног төхөөрөмжийн үр ашигтай, найдвартай чанарыг нотллоо гэж 29-р Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарвуулт онгоцны комисс Хятадын шинжлэх ухааны академид баярын цахилгаан ирүүлж, 2007 оны Чиндаогийн олон улсын дарвуулт онгоцны тэмцээн болон 2008 оны олимпийн үеэр хамтран ажиллаж, аюулгүй хамгаалалтын үүргийг хамтаар биелүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

     Сүүлийн жилүүдэд олон улсын хамтын нийгэмлэгийн террорит ажиллагаанд цохилт өгөх эрч хүчээ эрчимжүүлэхийг дагалдан террорист ажиллагаанд усан доороос цохилт өгөх шинэ сэдэв олон орны өмнө тулгарчээ. Зарим хөгжингүй орнууд террорист ажиллагаанд уса доороос цохилт өгөх систем байгуулсан бйана.

     2005 оноос эхлэн Хятадын шинжлэх ухааны академийн дуулдахын ухааны судалгааны институт Шэн Янгийн автомат судалгааны газар болон Ши-аний оптик багаж машин мехникийн судалгааны газрын эрдэмтэдтэй хамтран террористийн эсрэг усан доороос цохилт өгөх системийг судалж эхэлжээ.

     Нэг жилийн гаруйн чармайлттайгаар төсөл хэрэгжүүлэгч эрдэмтэд манай оронд анх удаагаа өөрийн оюуны өмчийн эрхтэй террорист ажиллагааны эсрэг усан доорох хяналтын систеийг судлан үйлдвэрлэжээ.

     Иж бүрэн системд хайлтын тоног төхөөрөмж, усан доор дэлбэрэлтийн бодисыг хайн хэмжих тоног төхөөрөмж, удирдалгын төв гурван хэсгээс бүрддэг.

     Энэхүү системээр гарам цөөрөмд усан доогор орож ирэх хөдөлгөөнт объектийг хайн хэмжин олж, гэтэж тагнан, таниж мэдэн, сэрэмж өгч чаддаг. Бас усан доорох сэжигтэй объектэд хайн шинжилгээ хийж, ялган танидаг юм гэж уг төслийн харуцалгатан Хятадын шинжлэх ухааны академийн дуулдахын ухааны судалгааны институтийн судлаач Шүй Фэн тайлварлан хэлэж, адил бус бүс нутаг, адил бус шаардалгыг үндэслэн бид адил бус систем үйлдвэрлэн өгч болно гэж илэрхийлжээ.

     Ирэх хэдэн жилд шинжлэх ухааны эрдэмтэд террористийн эсрэг усан доорох төрөл бүрийн тоног төхөөрөмж судлан үйлдвэрлэж, усан доорох террористийн эсрэг сүлжээг байгуулж, хуурай дээрэх болон агаарын хяналтын системтэй холбож, террористийн эсрэг иж бүрэн хамгаалалтын системийг байгуулахаар байна.