• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-24 17:54:38    
Жя Чинлинь эх оронч түвд ах дүү нартай уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Англид айлчилж байгаа УТЗЗ-ийн бүх хятадын хорооны дарга Жя Чинлинь 23-ны өдөр Лондонд гадаадад байгаа эх оронч түвд ах дүү нартай уулзсан байна.

     Жя Чинлинь хэлэхдээ, гадаадад байгаа түвд ах дүү нарт Хятадын Засгийн газар "Эх оронч хүмүүс бол нэг гэр бүлийнхэн юм, эх оронч хүмүүсийг ялгаж үздэггүй юм" гэсэн бодлого хэрэгжүүлж байна, гадаадад байгаа эх орон нэгтэй түвд ах дүү нарыг ямагт сайшаан дэмжинэ гэжээ.

     Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын төв засгийн газар түвдийн ажлыг чухалд үзсээр ирсэн юм. 1949 онд шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, түвдэд 150 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулж, Түвдийн эдийн засаг 5 жил дараалан 12 хувиас дээших хурдцаар өссөн байна. Үүнээс гадна Хятадын төв засгийн газар нь асар их хэмжээний хүн хүч, хөрөнгө мөнгө оруулж, түвдийн соёлын өвийг хамгаалах болон эмхэтгэн цуглуулахад зарцуулсан байна. Энэ онд Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам бүхнээрээ нэвтэрсэн нь түвдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ихээр ахиулах болно гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\