Бээжингийн олон улсын ном бичгийн 13-р яармаг энэ оны 8-р сарын 30-аас 9-р сарын 2-ийг хүртэл Бээжинд ажиллаж, 50 гаруй орон болон бүс нутгийн ном бичгийн 1700 гаруй бизнесмэн жич холбогдох албан байгууллага Бээжингийн олон улсын үзэсгэлэнгийн төвд лангуй гаргаж, үзэсгэлэн сонирхогчдод өөрийн содон ном бичгээ танилцуулж байлаа.Энэ удаагийн номын яармагт оролцсон бизнемэнүүдийн тоо өнгөрөгч жилүүдийн яармагынхаас хоёр дахин нэмэгдсэн нь Бээжингийн олон улсын номын яармаг дэлхийд улам их нэр нөлөөтөй болж байгааг харуулж байна.
Бээжингийн олон улсын номын яармагыг 1986 онд эхлэн ажиллуулсан юм. 2002 оноос хоёр жилд нэг удаа ажиллуулж байсаныг нь өөрчлөөд жил болгон ажиллуулах болсон юм. Энэ яармагыг Хятадын Хэвлэл Мэдээлэлийн үндэсний ерөнхий газар болон Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албанаас даргалан ажиллуулж байдаг юм. Яармаг нь " дэлхийн шилдэг ном бичгийг Хятад оронд зээлдэн оруулж, Хятадын ном бичгийг дэлхийд гаргах" зорилт тавин ажиллуулж байгаа юм. Хорин жилийн турш Бээжингийн олон улсын номын яармаг нь нэгэнт зохиогчын эрхийн худалдаа, номын худалдаа, үзэсгэлэн, мэдээ мэдээлэл солилцох зэрэг олон чадавхыг нэг цогц болгосон олон улсын хэвлэлийн солилцооны өргөн цуглаан болсон байна. Уг яармаг байнга хөгжиж байгаагын чухал бэлэг тэмдэг нь бол зохиогчын эрхтэй номын худалдаа байнга нэмэгдэж байгаагаар илэрч байна. Бээжингийн олон улсын номын яармагын зохиогчын эрхийн худалдааны хэмжээ анх эхлэхэд хэтхээн зуу байсанаа ноднин жил гэхэд яармагаар хэлэлцэн тогтсон зохиогчын эрхэт номын худалдаа жич санамж гэрээ нь 9000 гаруйд хүрч, энэ оны Бээжингийн номын яармагт зохиогчын эрхийн худалдаа жич санамж гэрээний хэмжээ нодниныхоос давах боломжтой байна.
Хятадын хэвлэлийн нэгтгэлийн хариуцалгатан ноён Ли Янь энэ яармаг дүгнэж хэлэхдээ: 20 жилийн хөгжилээр дамжин, Бээжингийн олон улсын номын яармаг нь Азийн хамаг чухал номын яармаг болж, дэлхийд улам их нөлөөтөй болж байна. Энэ нь Хятадын зохиогчын эрхийн худалдаанд маш ашигтай юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|