Хятад улс олон улсын үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэж байна. Английн тал Англи Хятадын харилцааг хөгжүүлэхийн төлөө үргэлжлэн чармайх болно гэж Блейр илэрхийлэв. Хоёр тал мөн харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Англи Хятадын худалдааны нийгэмлэг мөн өдөр Лондонд Жя Чинлинийг угтах арга хэмжээ зохион байгуулав. Жя Чинлинь уг арга хэмжээн дээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахын төлөө чармайхад Хятад улс бэлэн байна гэжээ. \ Цэцэн орчуулж,Урангоо хянав.\ 1 2
|