Хятадын Шинжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Атууш хотын Түкүмайт шян бол Бүгд Найрамдах Киргис улстай зуу гагуй километраар хил залгаж байдаг. Энд хилийн хамгаалалтын цэрэг байхаас гадна Киргис үндэстний малчдын хилийн хамгаалагч байдаг. Одоо та бүхэндээ хил хамгаалач Османий үйл явдлаас танилцуулъя.
Османь бол Түкүмайт шянгийн И-Далян тосгоны иргэн, энэ тосгонд иргэдийн албан ёсны хил хамгаалагч ес байж, Османь тэднийхээ дунд насаар хамгийн ах, түүний ажил нь хилийн хамгаалалтын цагдаагийн газрынханд туслан хилийн районд хяналт тавин хүн малын хил давахаас сэргийлэх болно.
Османийхан хилийн хамгаалагч болоод тавь гаруй жил болж байна. Түкүмайт шянгийн хил дагуу том жижиг уулан ам хорин хоёр байж, газрын байц бартаа ихтэй. Энд бүр эртээс цэрэг ардын хамтрасан хилийн хамгаалалтын ажлыэн дүрмийг хэрэгжүүлж ирсэн юм.
Османь арван зурган настайгаасаа ааваа даган хилийн эргүүлийн ажлыг хийж эхэлсэн байна. Тэрээр далайн түвшнээс бараг 5000 метрын өндөрлөгт байгаа Бүтмүнэ уул хавийн газрын эргүүлийн ажлыг хийдэг. Эндэх нь эрс дэс уур амьсгалтай болохоор заримдаа зун зургаан сард ч цас орж хасах хорь орчим хэм хүрдэг. Османь энэ ажлыг хорин зургаан жил хийхдээ олон хүндрэл бэрхшээл, аюул түгшүүрд учирсан юм.
Аран есөн жилийн өмнө байж билээ. Тэднийхэн эргүүлд гадаад гэнэт их цас орж гэрийн бүхнээрээ ууланд битүү цасанд хашигдсан байна.Энэ үед удаан жилийн туршлагтай Османь ч арга мухарджээ. Тавьдахь өдөртөө орж бүх гэрээрээ үхэхийн даваан дээр хүрээд байхад Нисэх онгоцны дуун бүдэг бадаг сонсогдсон байна.
Османий хөгшин эргэн үзэж хэлэхдээ, энэ үед засгийн газар нисдэг тэрэг илгээж бидэнд хүнс дулаан хувцас буулгаж амийг аварсан, мал сүрэгд ч хүнс тэжээл буулгаж өгсөн гэжээ.
Уул нь Османийханы битүү цасанд хашигдсан мэдээг дуулаад Шиньжянгийн цэргийн тойрог нисдэг тэрэг илгээн цас шуургаар яаралтай авран туслах ажиллагаа авсан байна. Энэ тухай ярих бүр Османий хилээ хамгаалах итгэл зоригийг улам нэмэгдүүлдэг байна.
Иймээс би засгийн газрын ачлалд талархаж явдаг. Энэ ачлалыг амьсгаатай байсан цагт ажлаа сайн хийж хариулна гэж Османь хэлж байна.
Жил бүрийн 6,7-р сар нь Османий хамгийн ажил ихтэй цаг үе мөн. Энэ үеэр малчид уулын амны бэлчээрт ирж зусаж, мал сүрэг хил давах тохиолдол их болно. Малчдын хуулийн дагуу хилийн дүрэм горимыг сахин журамлах үзэл ухамсарыг дээшлүүлэхийн төлөө тэр олон арга хэлбэрээр суртал ухуулагын ажил өрнүүлдэг.
Бүтмүнэ уулын ам бартаа ихтэй, агаар сийрэг тул энүүр ирэх хүн бараг байдаггүй. Гэтэл хил давахыг зүрэхлэх хүмүүс бартааг ашиглан хил давахыг санаархадаг байна. Ноднин жилийн 5-р сарын нэг өдрийн үдэд Османь гэр руугаа явах замд хоёр үл таних хүнтэй тааралдав. Олон жилийн хашир туршлагаас энэ хоёр хүн хил давахаар зорьж байна гэснийг тэр төсөөлөөд хилийн цагдаагийн газар мориор давхин хүрч мэдэгдсэн байна. Хилийн цагдаагийн газар нэн даруй цагдаа илгэж хил давахыг зоригч энэ хоёр сэжигтэй этгээдийг саатуулсан байна. Олон жилийн турш, Османь хилийн цагдаагийнхантай хамтаар хил давахыг оролдогч этгээдийг 35-ыг баривчилсан байна.
Османь хилийн хамгаалалтын цагдаатай үргэлж эргүүлд хамт гардаг. Баяр дурсгалын өдөр тохиолдвол Хятадын олон газраас ирсэн эдгээр дайчдыг тэр гэртээ урьж зочилдог. Нэг удаагийн эргүүлд цагдаа Я- Ликүний гэдэс нь хэцүү өвдсөн байна. Османь өөр нэг хүнтэй хамт нэг өдрийн зам явж түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Я-Ликүнь мухар олгойн хурц үрэвсэлд нэрвэгдэж жахаан оройтож хүрсэнд хүрвэл амь нас нь аюултай болно.
Хорин зургаан жилийн турш, Османь Бүтмүнэ уулын хилийн шугам дагуугийн мөнх цэвдэг хөрс, өндөр уул нуруугаар хэдэн арван жил эргүүлд явсан байна. Нэг удаа их цасанд эргүүлд гараад хүрэх ётой газруудаар хүрэх гэж зүтгэж байгаад даарж бээрч мориноосоо ойчиж ухаа алдсан байна. Шөнө орой болтол буцаж ирэхгүй болсонд гэрийн хүмүүс нь сандарч хойноос нь явж эрж авчирсан юм. Цасанд мэдээгүй удаан хэвтснээс болж хөл нь хөлдсөн байна.
Османий отгон хүү ч өнөө хил хамгаалагч болсон байна. Тэр зургаан настайгаасаа ааваа даган эргүүлд явж байснаар өнөө бүр хашир туршлагтай болсон байна.
Хүндэст сонсогчидоо, Киргис үндэстэн уул нурууг аав, гол мөрнийг ээжтэйгээ зүйрлэдэг учраас эх ороны уул усандаа туйлын хайртай байдаг. Хилийн нутагт Османь шиг эх орныхоо алтан хилийг амь настайгаа холбон хамгаалж байгаа хүн олон бий. /Урангоо орчуулж, бэлтгэв/
|