• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-25 18:08:34    
Цусны бүлэгнэлээс сэргийлэх хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүнүүд

Хятадын Олон Улсын Радио

     Хүний биед цусны бүлэгнэл бий болбол дүйрэн өвчин, зүрхний өвчин зэрэг цусны хялгасан судасны шигдээст холбогдсон өвчин эмгэгт амархан нэрвэгддэг юм. Цусны бүлэгнэл бий болоход янз бүрийн шалтгаан байдаг тухайлбал, цусны тослог зүйлсийн солилцоо замбараагүй болох, цусны тослог зүйлс нэмэгдэх, цусны даралт өндөр болох, чихрийн шижин өвчин, таргалах өвчин зэрэгтэй холбоотой юм. Иймээс өдөр тутмын амьдралдаа дараах 8 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ахиухан хэрэглэж байвал цусны бүлэгнэлээс үр ашигтай сэргийлж болох юм.

     1. Түүхий цагаан гаа: Түүхий цагаан гааны цусны бүлэгнэлийг эсэргүүцэх үйлдэл нь аспиринээс давж байдаг болохоор хүмүүс түүнийг "Цусны бүлэгнэлийг цэвэрлэгч" гэсэн сайхан нэр шагнасан байгаа юм. Цусны нялцгай эдийг бууруулж, цусны бүлэгнэлийг багасгадаг тул зүрхний булчингийн шигдээс, тархины шигдээс зэрэг өвчнөөс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

     2. Бөөрөнхий сонгино: Бөөрөнхий сонгинонд агуулагдаж байгаа түрүү бүлчирхайн эдийн А бүрэлдэхүүн нь цусны судсыг тэлж, цусны нялцгай эдийг бууруулж, цусны лугшилтыг сайжруулдаг болохоор цусны бүлэгнэл бий болохоос сэргийлж чаддаг байна. Бөөрөнхий сонгинонд бас цусны ялтсыг арилгадаг өөр нэг зүйлийн элемент нь цусны бүлэгнэл бүрэлдэхээс сэргийлэх үйлдэлтэй юм.

     3. Загасны мах: Загасны мах нь цусны тослог зүйлийг зохицуулж чаддаг төдийгүй бас цусны ширхэглэг уургийг бууруулдаг болохоор цусны бүлэгнэлийг эсэргүүцэх үйлдэлтэй юм.

     4. Цай: шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн үзэж байгаагаар, цай нь цусны ялтас бүрэлдэхийг хориглож, хялгасан судасны идэвх системд тус дөхөм үзүүлж, цусны бүлэгнэл бүрэлдэхээс сэргийлдэг байна. Ногоон цайны ногоон эд нь аспиринтэй адил цусны ялтас бүрэлдэхийг эсэргүүцэх үйлдэлтэй юм. Иймээс ногоон цайг байнга уух нь цусны бүлэгнэлээс сэргийлэх бөгөөд цусыг шингэрүүлэхэд тустай байдаг ажээ.

     5. Хар мөөг: Хар мөөгөнд аминокислота, төрөл бүрийн хүчил, эрдэс бодис, амин дэм элбэг байдаг бөгөөд бас бөөрний булчирхайн эд зэрэг цусны бүлэгнэлийг эсэргүүцэх бодис олон байдаг болохоор цусны ялтасын бүрэлдэхийг хориглож, цусны бүлэгнэл бий болохоос сэргийлж болдог байна.

     6. Чинжүү: Чинжүүгийн цусны бүлэгнэлийг эсэргүүцэх чадавх нь дээр хэлсэн зүйлүүдийг бодвол арай бага боловч байнга идээд байвал цусны бичил бүлэгнэлийг арилгахад тустай байдаг ажээ.

     7. Нангиад ар үрийн тос: Нангиад ар үрийн тос нь цусны ялтасын наалдах чанар болон цусны бүлэгнэлийн эд А-гийн үйлдлийг алдагдуулж, энэхүү чадавхиараа цусны ялтас болон цусны бүлэгнэл бий болохоос сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

     8. Хүнсний ногоо болон жимс жимсгэнэ: Хүнсний ногоо болон жимс жимсгэнийн дотор амин дэм С элбэг байдаг тул цусны ялтас нэмэгдэхийг хориглож, цус өтгөрхийг багасгаж, үүний улмаас цусны бүлэгнэл бий болохоос зайлсхийж болдог байна. \Л.Буянтогтох орчуулав\