• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-25 21:27:51    
Хорчин нутагтай оюутан залуу нутгийнхаа сониноос дуулгаж тантай мэндчилж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хувьсгалт бол Хятадын өвөр Монголын өөртөө засах районы Хянган аймгийн Түшээт хошуунд нутагтай оюутан залуу, гурван жилийн өмнө 12-р ангиа дүүргээд алсын их хүсэл тэмүүлэллийг өвөртлөн их сургуульд шалгагдан Бээжинд ирээд суралцаж яваа, үүнийгээ тэрээр би бол хамгийн азтай хүний нэг гэж бодож явдаг аж. Түүний нутаг нь нэлээд дээр үеээс суурьшиж төвлөрөөд, мал малжиж амьдарч байснаа аажмаар хагас малжих хагаса тариалах аж үлдвэрлэл эрхлэх болжээ. Энэ нутгийн хэл хэллэг нь зарим нутгаас ялгагдах өөрийн авьяаны тогтолцоотой, хүн амын тоогоор Хорчин нутгийн хүн ам Хятадын Монгол үндэстэний дотор хамгийн олон тоог эзэлж байгаа юм. Сурвалжлагч түүнээс Монгол улсын хамтлагын дуунуудаас сонирходог уу гэж асуусанд Хувьсгалт "Хурд хамтлаг"-ын дууг сонсох дуртай гэж хариулжээ. Тийм л дээ, Хятад Монгол хоёр орны ард түмний харилцаа өргөжин тэлэхийн хэрээр, улам олон хүн ялангуяа маш олон залуус Монгол орны дуу хөгжим яруу найргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон радио телевизээр дамжин ойлгож мэдэж, зарим нэг нь бүр ч гүн их сонирходог болж байна. Би өөрөө ч Монгол улсын олон сайхан яруу найраг ялангуяа эгшиглэнт сайхан дуу хөгжмийг маш сонирходог, аль нэг өдөр завшаан тохиож Монгол улсад очиход хүрвэл театрт нь заавал очиж дуу концертээс нь сонирхох юм сан гэж боддог сан.

      Хувьсгалт залуу үгийнхээ төгөсгөлд Монгол улсын сонсогчиддоо сайн сайхны ерөөл дэвшүүлээд, "Хурд хамтлаг"-ийн дуулсан "Миний эх орон" гэсэн ая дууны мэнд хүргэсэн байна. Та манай энэ нэвтрүүлгийг сонсох болов уу. Дараачийн ээлжийн "Захидлын тойм" нэвтрүүлгээр дахин уулзах болтол түр баяртай. \Номин бэлтгэв\


1  2