Нутан дэвсгэр: 124330 хавтгай дөрвөлжин км \Дахракийн (хятад дуудлага) арлууд багтаж бана\.
Хүн ам: 2004 оны байдлаар 4 сая 296 мянга. 9 үндэстэнтэй, түүний дотор Тигрини (хятад дуудлага) үндэстэн \хүн амын 50 хувь орчмыг эзлэнэ\, Тигри хийгээд Күнама (хятад дуудлага)\үндэстэн хүн амын 40 хувийг эзэлнэ\, Афар (хятад дуудлага) үндэстэн \4 хувийг эзэлнэ\, Сану (хятад дуудлага) үндэстэн \3 хувийг эзэлнэ\, Шидрайба (хятад дуудлага) үндэстэн, Билүн (хятад дуудлага) үндэстэн, Нара (хятад дуудлага) үндэстэн, Рашайд (хятад дуудлага) үндэстэн эдгээр болно. Үндэстэн бүхэн нь өөрийн үг хэлтэй, гол болох хэл гэвэл Тигрини хэл, Тигри хэл байгаа бөгөөд Англи хэл, Араб хэл өргөн хэрэглдэг. Хүн амын тал хувь нь Христосын шинэ шашин шүтэж, тал хувь нь Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Асмара, 2002 оны төсөөллөөр 500 мянган хүн амтэй. Жилийн дундаж агаарын хэм 16,9 хэм. Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Исайас Афверки, 1993 оны 5-р сарын 22-ны өдөр сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 5-р сарын 24-ний өдөр. Зэвсэгт тэмцэлийн өдөр – 9-р сарын 1-ний өдөр.
Ерөнхий байдал: зүүн Аафрик болон Африкийн хошууны хамгийн хойт хэсэгт оршиж, баруун тийш Судантай хил нийлэж, өмнө тийшээ Этиоптэй, зүүн өмнө талаараа Жибутитай хөршилж, зүүн хойно тийшээ Улаан тэнгисээр аласлан Емэн болон Саудын Арабтай бараа бараагаа харалцаж байна. Дахракийн (хятад дуудлага) арлууд болон бусад арлуудыг багтааж бодвол нийт 1200 км урт тэнгисийн эрэгтэй. Нутгийн төв хэсгийн өндөрлөг нутаг нь нутаг дэвсгэрийн гурваны нэг хувийг эзэлж, далайн түвшнээс 1800 – 2500 метр өндөр байдаг. Баруун хэсгийн Судантай хил нийлэж байгаа нутаг нь далайн түвшнээс 487 метрийн нам доор газар байж, зүүн хэсэг нь далайн эргийн тал газар юм. Нутгийн хамгийн том гол – Марийбу (хятад дуудлага) голын нийт урт нь 440 км байж, сав газар нь 23455 хавтгай дөрвөлжин км байна. Өндөрлөг нутгийн цаг агаар тааламжтай, жилийн дундаж агаарын хэм нь 17 хэм, жилийн дундаж хур тундас нь 900 мм байна. Сэрүүн уларилд \12 – 2 сар \ дундажаар 15 хэм, халуун уларилд \ 5 – 6 сар\ дундажаар 25 хэм бөйдаг. Зүүн хэсэг болон баруун хэсгийн нам доор газар нь хуурай халуун, жилийн дундаж агаарын хэм нь 28 – 30 хэм хүрдэг.
Урт хугацааны турш Этиопын вант улсын ноёрхолд байж, 19-р зууны сүүлч хүртэл нэгдэлтэй улс төрийн цогц бий болж чадаагүй байжээ. 1869 онд Итали нь Этиопыг түрэмгийлэв. 1889 онд Этиоп хийгээд Египет гэрээ байгуулж, хэсэг нутгийн эсрэг Италийн ноёрхолыг хүлээн зөвшөөрөв. 1890 онд Итали булаан эзэлсэн нутгаа нэгэтгэж колони болгосон бөгөөд "Эритри" гэж нэрлсэн байна. 1941 онд Итали ялагдаж, Эритри нь Английн хяналтад оров. 1950 оны 12-р сард НҮБ Эритриг өөртө засах цогц болгож Этиоптай холбооны улс болгов. 1952 онд Эритри орон нутгийн засгийн газар байгуулж, Этиоптай албан ёсоор холбооны улс байгуулав. 1962 онд Этиопын Сайлаши (хятад дуудлага) нь холбооны улсын тогтолцоог хүчээр цуцалж, Эритриг Этиопын нэг муж болгож, Эритрийн ард түмний 30 орчим жилийн зэвсэгт тэмцлийг дэгдээсэн байна. 1993 оны 5-р сарын 24-ний өдөр Эритри тусгар тогтнолоо мэдэгдэж, улс байгуулах ёслол үйлдэж, Эритри Улсыг байгуулсан байна. \М.Цэцэн бэлтгэв\
|