Өнгөрөгч зууны наяад онд төрсөн Чэнь Шюй бол дууны шүлэг зохиох, ая зохиох, хөгжим гайруулж, бүжиг диглэх зэрэг хөгжимтэй холбоотой бүх ажлыг хийдэг хүн юм. Түүний зохион бүтээсэн " хий хий хаа хаа" стельт дуу нь дууны хорхойтонуудын дур сонирхлыг их татаж байна.
Чэнь Шюй бол Хятадын Хар-мөрөн мужийн Харбин хотын хүн. Хээнцэр сайхан энэ залуу хархан багаасаа уран сайханд дур сонирхолтой, дуулан бүжиглэхдээ авьяастай байдаг болохоор сургуулийнхаа уран сайханы идэвхтэн байсаар ирсэн юм. Дунд сургуулийн ахмад ангиас төгссөний дараа нударган эрдэмд сэтгэд татагдан, мэргэжлийн нудраган эрдмийн тамирчин болжээ. Сүүлээр нь түүнийг байгууллага нь цагдааны сургуульд хүргэн суралцуулж, сургуулиа дүүргээд онцгой үүрэг гүйцэтгэгч цагдаа болсон байна.
1 2 3 4
|