• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-27 15:50:04    
Хятадын биеийн тамир спортын үйл явдлууд

(1965-1970)


Хятадын Олон Улсын Радио

     1965 он 1-р сарын 12-нд Мао Зэдүн Шю Иншэнд "ширээний теннисийг хэрхэн тоглох тухай" чухал цохолбор хийжээ.

    3-р сарын 11-нд бүх Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос "багачууд залуучуудын бие махбодыг бэлтгэх баримжааны дүрмийн төсөл" болон "спортын баримжааны төсөл" нийтэлсэн байна.

     4-р сарын 15-нд Хятадын ширээний теннисийн баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн 28-р тоглолтод эрэгтэй эмэгтэйн баг, эрэгтэй эмэгтэйн хос, эрэгтэйн нэгбүрчилсэн төрлийн аварга болж, 5 мөнгө, 7 хүрэл медал авсан байна.

     4-р сарын 20-нд Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчид "хүндийн өргөлт, өдөн бөмбөг, гимнастик, болейбол, сагс" Жакартад болсон Бандонгийн хурлын 10 жилийн ойг тэмдэглэсэн Ази Африкийн орнуудын спортын тоглолтод оролцон байна.

     5-р сарын 4-нд Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооноос "цэргийн явдлын спортын ажлын гол агуулга" гаргаж, багачууд залуучуудын дунд буудлага, усанд сэлэлт, агаараас сэргийлэх, шидэлт, холбоо барих, цэргийн хээрийн аялал, авиралт, Ү-шү зэрэг төрлийн ажиллагаа өрнүүлэхийг дэвшүүлжээ.

     1966 он 4-р сарын 1-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо Бээжинд бүх Хятадын ажлын чөлөөний биеийн тамир спортын сургуулийн хөнгөн атлетик, гимнастик, усанд сэлэлт, хүндийн өргөлт, сагс, болейбол, ширээний теннисийн дасгалжуулагчийн дамжаа эрхлэв. Дамжаанд 800 гаруй хүн оролцжээ.

     7-р сарын 16-нд Мао Зэдүн 73 насан сүүдэртэйдээ Хөхмөрөнд дахин сэлжээ. Энэ удаа бараг15 километр сэлсэн байна.

     11-р сарын 5-нд Хятадын тамирчид Пном-Пеньд зохиогдсон Азийн шинээр хөгжсөн орнуудын биеийн тамир спортын наадамд 113 алт, 59 мөнгө, 36 хүрэл медальавч, 2 хүн 2 удаа дэлхийн хүндийн өргөлтийн рекорд амжилтийг эвдсэн байна.

     1968 он Хятадын орчин үеийн томоохон спортын ордон—Шөүдү биеийн тамир спортын ордон байгуулагдаж ашиглалтад оров.

     1970 он 11-р сарын 8-нд Хятадын өндрийн хайртын тамирчин Ни Жичин 2.29-м амжилтаар эрэгтэйчүүдийн дэлхийн рекорд амжилтыг эвдсэн байна.