Саяхан Америкт айлчилсан Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээлэлийн хэрэг эрхэлсэн газрын дарга Цай У 25-ны өдөр Америкийн олон улсын асуудал суудалх төвийн барьсан өглөөний зоог дээр эе зохицолтой нийгэм байгуулах, энх тайван хөгжил зэрэг сэдвээр Хятадын талын байр суурийг тодорхойлон өгүүлсэн байна.
Энэ удаагийн өглөөний зоогт Америкийн ерөнхийлөгчийн аюулгүй байдлын хэрэг хариуцсан туслах Скокрофт, Стратеги болон олон улсын асуудал судлах төвийн ерөнхий захирал Хамлай, Америкаас Хятадад сууж байсан элчин сайд зэрэг Америкийн улс төр, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээнийн төлөөлөгч зуу гаруй хүн оролцсон байна.
Цай У хэлэхдээ, Хятад улс сүүлийн 30 шахам жилд өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлснээс нааш тэнгэр газрыг донсолгосон өөрчлөлт гарсан юм. Энэхүү хөгжлийн ололт амжилт нь Хятадчуудын хувьд авч хэлбэл урьд байгаагүй түүхэт хувь заяаны өөрчлөлт юм. Энэ хүмүүсийн төсөөлөх чадвараас давсан байна. Хятадын хөгжил өөрчлөлтийг ажиглавал Хятадын одоогийн байдалын өнгөрсөнтэй нь харицуулж авч үзэх ёстой бөгөөд Хятадын байдлын хөгжсөн орон болон хөгжиж байгаа оронтой харилцуулж үзэх ёстой юм. Хятад улс нь хөгжсөн орнуудтай нэлээд их зөрөөтэй байгаа болон Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн явцад маш олон бэрэхшээл асуудал байгааг олж харах ёстой юм. өнөөгийн болон ирээдгүй нэлээд удаан хугацааны дотор Хятадын улс хөгжлийг хамгийн тэргүүн байранд тавьж, эдийн засгийн байгуулалтаар гол болгох чиг шугамаа баримтлах ёстой. Энэ бүхний ойлговол Хятадын заналхийлал гэдгийг нумлаж байгаа нь өөрийн эрхгүй идээдтэй санагдах юм гэлээ.
Тэр бас хэлэхдээ, Хятадад гарсан гүн гүнзгий өөрчлөлт нь өөрчлөлт хийж нээлттэй байлгах практик ажиллагаанд тусгагдаж байна. Хятад улс эцсийн эцэстээ өөрийн улс орны бодит байдалд тохирсон хөгжлийн арга хэлбэрээ олж авсан юм. Хятад улс дотооддоо шинжлэх ухаанч хөгжлийн үзэл санааг баримталж, эе зохицолтой нийгэм байгуулж байна.гадаадаа энх тайван хөгжлийн далбааг өндөрт өргөж, дэлхийн эе зохицолыг ахиулж байна гэжэээ.
Цай У хэлэхдээ, Хятад Америк хоёр орон нь ашиг сонирхолын холбоотой бөгөөд бүтээлч хамтын ажиллагааны түнш юм. Хятад Америк хоёр орон өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой юм. Хоёр орны хөгжлийн хэлбэр, үзэл суртал, нийгмийн байгуулал нь өөр боловч энэ нь хоёр орны харилцааны хөгжлийн харшлах учиргүй юм гэжээ.
|