Цэцэн сэргэлэн төрсөн Дүн Мөхань олон нийтийн сурахад бэрх гэж үздэг хятад хэлийг маш түргэн сурч эзэмшсэн байна. Сургуулийн нэг удаагийн тоглолт дээр тэр Африкийн нэг оюутантай хамт хятадаар хошон шог ярьсан билээ. Хожим нь Бээжин телевизийн жилд нэг удаа шалгаруулдаг гадаадын уран бүтээлчдийн уралдаанд Дүн Мөхань тэд хоёрын шог яриа тэргүүн байр эзэлсэн байна. Хятадын хошон шогийн нэрт мастер Дин Гуачуан Дүн Мөханий энэ талын авьяасыг үзэж тоогоод түүнийг шавиа болгосон байна.
Дүн Мөхань манай радиогийн дотоодод зориулсан нэвтрүүлэг болон Бээжин радиогийн нэвтрүүлэгийн хөтлөгчийн ажлыг хавсарган хийж байна. Энэ ажлаар дамжуулан Хятадын энгийн ард иргэдийн амьдрал ялангуяа том хотын иргэдийн амьдралыг ойлгоход их тус болно гэж тэр үзэж байна.
Дүн Мөхань тухайн жил танилцсан гоё бүсгүй Ли Интэй гэрлэж нэг хүүтэй болжээ. Тэр гэртээ ном үзэхээс гадна хүүтэйгээ тоглох нь түүний хамгийн баяртай явдал гэнэ. Тэр өглөө бүр зургаан цаг гаруйд босон автобусад сууж дахин метро сольж радиод ирж ажиллана. Бас телевизад ярилцлага өгнө, өдөрт маш ажил ихтэй явна. Хүмүүс түүнийг "Лао вай" гадаадын хүн гэж дуудахад дургүй, англиар мэнд асуухад ч дургүй. Эхнэрийнхээ хийсэн хятад хоолонд дуртай, хаа амьдарч байвал тэр газрын хүн байх ёстой, Бээжинд Бээжин хүн шиг амьдрахыг тэр хүсдэг. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2
|