• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-30 16:36:27    
Аав нь үр хүүхдээ дагуулаад илүүхэн тоглуулж байх сайн

Хятадын Олон Улсын Радио

     Дийлэнх хүмүүс үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийг эхчүүдийн үүрэг хариуцлага гэж үздэг байлаа. Эхчүүд алаг үр нь төрмөгц түүнийг алган дээрээ тавибал бөмбөрмөөр амандаа хийвэл хайлмаар энэрэн хайрлаж, нэгэн үзүүрт сэтгэлээр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх маш их хариуцлага сэтгэлтэй болдог байна, улмаар бишгүй олон эхчүүд мах цусны тасархай болсон хөвгүүд охидоо тал бүрээр нэн сайтар өсгөн бойжуулахын төлөө эрхэлсэн ажлаа ч завсардуулж байгаад бүхнийг хариуцсан бүрэн эрхэт ээж болдог байна. Үүний зэрэгцээ аав нар ч үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Ер нь аав нар нэн илүү цаг хугацаа зав чөлөө гаргаж байж үр хүүхдээ дагуулаад тоглуулж наадуулж байх нь хүүхдийг эрүүлээр өсөн бойжиход сайн нөлөө үзүүлдэг байна. Энэ талаар эцэг бологсод дараах 4 зүйлийн ажлыг хийх хэрэгтэй юм.

     1. Аль болохоор үр хүүхэдтэйгээ хамт байх сайн:

     Эцэг хүний мэдлэгийн цар хүрээ харьцангуй өргөн байдаг болохоор үр хүүхэдтэйгээ хамт байх нь эдгээр мэдлэгээс үр хүүхдүүд хуваалцахад ашигтай юм.

     2. Хүүхэдтэйгээ байнга хамт наадаж тоглож байх сайн:

     Эцэг бологсод хүүхэдтэйгээ цэцэрлэгт хүрээлэн, зугаа цэнгүүний газар байнга очиж, хүүхэдтэйгээ хамт наадаж тоглож байх хэрэгтэй. Эцэг хүний гар хөл нь хүчтэй чадварлаг, тэнхээ тамир дүүрэн байдаг нь наадаж тоглох явцад хүүхдүүдэд нэн илүү мэдлэг хүртээдэг бөгөөд хүүхдийн өсөн бойжиход ч ашигтай юм.

     3. Хүүхэддээ эцгийн хайр хүртээж байх хэрэгтэй:

     Эцэг бологсод төрөл бүрийн арга хэлбэр болон арга барилаар эцэг хүний хайраа илтгэж, хүүхдүүдэд эцгийн сэтгэл, эцгийн хайрыг дандаа хүртээж байвал зохино.

     4. Хүүхдийг дэмжин тэтгэж урамшуулан зоригжуулж байх нь зөв

     5. Хүүхдүүдэд биеэ даан юм хийх ахиухан боломж олгож, хүүхдүүдийг өөрийн чадлаараа амьдрах замаар явахыг дэмжин тэтгэж урамшуулан зоригжуулж байх нь зөв юм.

     Үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх бол эцэг эх бологсдын хамтын үүрэг хариуцлага мөн, эхийн хайр нь хүүхдийг уяхан сэтгэлтэй, хүнд халамжтай байх тийш нь хүмүүжүүлж, эцгийн хайр нь хүүхдийг эрс шийдэмгий, хатуу зоригтой байх тийш нь хүмүүжүүлдэг байна. Сайн аав ээж болох үүрэг хариуцлагыг өөр хэн гээд орлон гүйцэтгэж чадахгүй юм. \Л.Буянтогтох орчуулав\