• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-30 17:15:01    
Урт гартай сармагчин болон түүний оршин амьдрах орчин ахуйг хамгаалах байгалийн дархан цаазтай анхны район

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын урт гартай сармагчин болон түүний оршин амьдрах орчин ахуйг хамгаалах байгалийн дархан цаазтай анхны \ мөн цорын ган\ район бол 1980 онд Гуандүн мужийн батлан зөвшөөрсөн Ба Ванлингийн бөйгалийн дархан цаазтай район болно. Ба Ванлингийн байгалийн дархан цаазтай район нь өнөөгийн Хайнань мужийн Чанжян шянь болон Байша шяний зааг дээр байдаг. Энэ дархан цаазтай районд халуун бүсийн ягч сахалаг балар ойтой, Хятадын нэгдүгээр зэргэлэлийн хамгаалалтад орсон урт гартай сармагчин амьдарч байдаг.

     Милү бугыг хамгаалах анхны бүс: Хятадын Милү бугыг хамгаалах анхны бүс бол Жянсү мужийн Дафэнгийн Милү бугыг хамгаалах бүс болно. 1986 онд дэлхийн зэрлэг амьтныг хамгаалах сангийн бэлэглсэн 39 милү бугыг энэ бүсэд тавьсан байна. Энэ бүсэд байгаа Милү буга нь тоогоороо дэлхийд гуравдугаарт орж байгаа бөгөөд зэрлэг байдалд байлгаж байгаа цоын ганц газар юм.

     Буга сургаж тэжээх анхны бааз: Хятадын буга сургаж тэжээх анхны бааз бол Өвөр Монголын Эвэнк үндэстэний нутаг болно.

     Бугны цусан эвэр хамгийн их гаргадаг буга тэжээх газар: Хятадын бугны цусан эвэр хамгийн их гаргадаг буга тэжээх газар бол Харбин хотын онц гаралт судлах газрын буган талбай болно. Энэ талбайд 10 гаруй төрлийн буга тэжээж байгаа бөгөөд сургаж тэжээдэг учраас бугны цусан эвэр нь бүдүүн, том, зөөлөн байдаг.

     Баавгай тэжээх хамгийн том талбай: Хятадын баавгай тэжээх хамгийн том талбай бол Ляонин мужийн Хэнрэний Манж үндэстэний шяний баавгайн талбай болно. 1989 оны 11-р сарын байдлаар энэ талбайд төрөл бүрийн баавгай 144 байжээ. Шинжлэх ухаанчаар тэжээн үржүүлж, амьдаар нь цөсийг нь авдаг учраас эдийн засгийн үр ашиг нь маш сайн байжээ.

     Сайн үүлдэрийн халиун туулайн анхны талбай: Хятадын сайн үүлдэрийн халиун туулайн анхны талбай бол Бээжингийн сайн үүлдэрийн халиун туулайн анхны талбай болно. 1981 оны 9-р сард тус талбай нь Бээжин, Шаньши, Ляонин, Гүйжөү зэрэг муж хотод 550 үрийн туулай хангасан байна. Халиун туулай бол махыг нь идэж, арьс үсийг нь хэрэглдэг ховор нандин туулай юм. Үс нь халиутай ойролцоо учраас ингэж нэрлсэн юм байна.

     Шар үстэй сармагчин хамгийн олон, хамгийн өргөн тархаж байгаа байгалийн дархан цаазтай район: Хятадын шар үстэй сармагчин хамгийн олон, хамгийн өргөн тархаж байгаа байгалийн дархан цаазтай район бол Шаньший мужийн Жөүжигийн байгалийн дархан цаазтай район болно. 1988 онд улсын зэргэлэлийн байгалийн дархан цаазтай район болгосон байна. Энд 11 төрлийн 1000 орчим шар үстэй сармагчин амьдарч байгаа юм байна. \М.Цэцэн бэлтгэв\