• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-31 17:16:14    
Мяо үндэстний нутагт насаараа ажилласан багш Пань Тинрүн

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гүйжөү муж тун саяхан боловсролын ажлын хурал хийж, Гүйжөү мужийн Чянь Дүннаний Мяо, Дүн үндэстний Өөртөө Засах Жөүгийн Дань Сай шяний үндэсэн шатанд удаан жил ажилласан багш Пань Тинрүнг мужийн намын хороо, мужийн засгийн газар нь шагнан алдаршуулсан байна.

     Пань Тинрүн уул нь дунд сургуулийн багш байжээ. Ажлын шаардалгаар 2001 онд Дань Сай шяний Нань Гао шянгийн заан сургалтын дадлагжуулах газрын ажилтан болж, 9 жилийн заавал сургах боловсролыг үндэсэнд нь түгээмэлжүүлэх, насанд хүрсэн хүмүүсийг үндэсэнд нь үсэг бичгээр тайлах ажил хариуцсан байна.

     Дань Сай шянь нь улсын гол болох ядуу шянь, түүх, газар зүйн байрлал зэрэг хүчин зүйлээс болж, эдийн засаг, соёл нь хоцронгуй газар бөгөөд Мяо үндэстэн төвлөрөн сууж байгаа Нань Гао шян нь мөн шяний хамгийн алс зайдуу нутаг болохоор уул нь өндөр, газар нь хол, хүн ард нь тархай бутархай оршин сууж, сургуульд орох хүүхэд цөөн, залуу идэр насны хүмүсийн тал хувь гаруй нь үсэг бичиг мэдэхгүй, сургуулийн нөхцөл боломж муу, ядаж анх зэргийн дунд сургууль ч байхгүй байсан юм байна.

     Пань Тинрүн энэ ажлыг авангуут холбогдох бодлогын агуулгыг соронзон хальсан дээр бичиж аваад айл тосгоноор явж дахин давтан суртал ухуулга хийж, ард олны үзэл танилтыг дээшлүүлсэн байна.

     Түүнд тулгарсан хамгийн том асуудал бол анх зэргийн дунд сургуульд сурч байсан хүүхдийн сургууль завсардах асуудал маш хүнд байсан явдал болно. Нэг удаа тэрээр Жиү Мэнь бага сургуулийн сурагч Шүн Шиншян сургуульдаа явах дургүй байгааг сонсоод энэ сургуулийн хоёр багштай хамт 10 гаруй км-ийн уулан зам хөөж энэ сурагчийн гэрт очсон байлаа. Тэднийг хүрэх үед энэ тосгоны хүн ард үндэстний уламжлалт баяр хийж, Шүн Шиншян үеийн найзуудтайгаа хулсан бисгүүр үлээж бүжиглэн дуулж байжээ. Пань Тинрүн тэд гурвуул Шүн Шиншянгийн гэрийн үүдэнд оройн найман цаг гаруй болтол хүлээж суусан байна. Шүн Шиншян уул нь ангидаа насаар ах бөгөөд гэрийн амьдрал нь бэрхэшээлтэй учраас сургуульдаа явах дургүй болсон байжээ. Пань Тинрүн энэ сурагчийн аав ээжтэй нь уддал ярилцаж, мэдлэг боловсролтой болбол сая ядуу хоцронгуй байдлыг өөрчилж чадна гэсэн учир ёсыг хэлж ухааруулсан бөгөөд сургалтын зардлыг нь багасгав. Ингээд энэ сурагчийг дахин сургуульд нь оруулсан байна.

     Сургууль завсардсан хүүхдийг хэлж ятгаж дахин сургуульд оруулах нь тийм амар ажил биш байлаа. үүнд хүүхдийг хайрлах сэтгэл болон урлаг хэрэгтэй байлаа. Гурван жилийн өмнө сурагч Ли Хайгийн аав ээж нь хүүхдээ хэлсээр байгаад уурлуулж, хүүхэд нь баруун гарын дунд хуруугаа тас цавчиж аав ээждээ хаяж өгөөд Гундүнд ажил хийхээр явчигсан байлаа. Аав ээж нь арга ядахдаа Пань Тинрүнг эрж дэмжлэг хүссэн байна. Пань Тинрүн утасдаж, хүн амьтнаар захиа занаа дайлгаж, янз янзаар чармайсаар байж, Ли Хайг буцааж авчрав. Дараа нь тэрээр Ли Хайтай олон удаа ярьж, сэтгэлийг нь эргүүлээд сургуульд дахин оруулсан байна. Түүнээс хойш Ли Хай чармайн сурч шилдэг сурагч болсон байна.

     Миний ажил бол зөвхөн хүүхдийг сургуульд оруулах явдал биш, нэн чухал нь залуу бага насандаа сургуульд сууж чадаагүй насанд хүрсэн хүмүүсийг үсэг бичгээр тайлах явдал мөн. Тэд нар бичиг үсэгтэй болж, амьдралаа өөд нь татах хүчин чадалтай болбол сая баян чинээлэг амьдралтай болж чадна гэдгийн Пань Тинрүн гүнээ ойлгож байлаа. Хэдэн жилийн хүчин чармайлтаар энэ нутгийн их олон насанд хүрсэн хүн үсэг бичгээр тайлагдаж, бодитой ашиг хүртэснээс хүмүүс одоо өөрийн дураасаа үсэг бичиг сурч, мэдлэг боловсрол эзэмших явдлыг чухалд үзэх болсон байна.

     Пань Тинрүнд жилийн дөрвөн улиралд амралт гэж байдаггүй бөгөөд бараг өдөр болгон шөнийн 12 цагт сая гэртээ харьдаг байлаа. Түүний хүчин чармайлтаар Нань Гао шянгийн сурах насны хүүхдийн сургуульд орох хэмжээ өнгөрсөний 95,7 хувь байснаас өнөө 98,9 хувь болж, сургууль завсардсан хүүхдийн хэмжээ 2,7 хувь байснаас багсаад 1,2 хувь болсон байна. Анх зэргийн дунд сургууль орж байсан хэмжээ нь 69,5 хувь байснаас өнөө 100 хувьд хүрч, анх зэргийн дунд сургуулийн хүүхдийн сургууль завсардаж байсан хэмжээ 5,1 хувь байснаас өнөө багсаад 2,9 хувь болсон байна.

     Хэдэн жилийн турш Пань Тинрүн шяний шилдэг багш, шяний боловсролын тэргүүний ажилтан, насанд хүрэгсдийн боловсролын тэргүүний ажилтнаар үнлэгдсэн байна.