
Юннаны төлөөлөгчдийн тоглосон " солонгон бүжиг"-ийг мэргэжилтэн болон үнлэн шалгаруулагчид санал нэгтэй өргөн сайшаасан байна. Юннань бол олон үндэстэнтэй муж, " солонгон бүжиг"-т Юннан зонхилох үндэстний зан үйлийг хамруулсан юм. Олон үндэстний адил бус стелийн бүжгийг оруулсанаар энэхүү үдэшлэгийн тоглолт нь баялаг сайхан агуулгатай болжээ.
" Солонгон бүжиг" нь Юннаны өвөрмөц өнгөт үүлээр гол сэдэвлэн, Юннаны үндэстэнүүдийн дуу бүжиг хөгжмийг чадах хир хамруулан илтгэж, ялангуяа төрийн анхны бүлэг биет бус соёлын өвийн жагсаалтад орсон Ли үндэстний ардын дуу " Хай цай уянга", Лису үндэстний " Ба ши" гэсэн ардын дуу, Дай үндэстний " тогсон бүжиг" зэргийг оруулан, Юннаны өвөрмөц үндэстний хөгжим дууны содонг харуулсанаар, Бээжингийн үзэгчдийн халуун сайшаалыг хүлээсэн юм.
1 2 3 4
|