Салхины эрчим хүч болон нарны эрчим хүч нь шавхагдашгүй эрчим хүч юм. Баодин хотынхон нь шинэ эрчим хүчний төхөөрөмж нээн үйлдвэрлэхээр үндэс болгон Хятадын салхины эрчим хүч, нарны эрчим хүчээр цахилгаан гаргах бааз байгуулж байна. Баодин хотын шинэ эрчим хүчээр цахилгаан гаргах төхөөрөмжийн байгуулалт нь Хятадын ба гадаадын аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татаж байна.
Бао дин хотынхон нь сүүлийн 5 жилд цахилгаан эрчим хүч, нарны эрчим хүчний техникийн аж үйлдвэр болон цахилгаан эрчим хүчний техникийн аж үйлдвэрээр цогц болгосон шинээр хөгжиж байгаа аж үйлдвэрийн системийг анх алхам бүрэлдүүлсэн байна. 2000 оны 8-р сард Хятадын салхины эрчим хүчээр цахилгаан гаргах хөдөлгүүрийн сэнсийг анх удаагаа Баодинд үйлдвэрлэв. 2005 оны 11-р сард Хятадын салины эрчим хүчээр цахилгаан гаргах хөдөлгүүрийн сэнс судлан үйлдэх төв Баодингийн дээд шинэ техникийн районд байгуулагджээ. Энэ жил Хятадын салхины эрчим хүчээр цахилгаан гаргах хөдөлгүүрийн сэнсийг худалдааны үйл ажиллагаанд оруулсан байна. Өнөө Баодин хот Хятадын салхины эрчим хүчээр цахилгаан гаргах хөдөлгүүрийн сэнс үйлдвэрлэдэг хамгийн том бааз болсон байна.
Салхины эрчим хүчний аж үйлдвэрээс гадна Баодин хотод бас Хятадад нэгдүгээр, дэлхийд 4-рт орох нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн бааз—Баодин Интяньли шинэ эрчим хүчний компани байгуулжээ.
|