Намгийн хий бол хог новшыг исгээд ашиглаж болдог цэвэр шатхуун байж, зохих хэмжээнд нефть, байгалийн хий, нүүрсийг орлуулж болох шатхуун болно. Хөдөө тосгонд хүн болон гэрийн тэжээвэрийн ялгадас болон амьдрлын хог новшоор намгийн хий гаргах материал болгодог. Ингэж үйлдвэрлэсэн намгийн хий нь өдөр тутамын дулаалага, гэрэлтүүлэг, хоол цайгаа чанах зэрэг шаардалгыг хангаж чаддаг. Намгийн хийг ашиглаад үлдсэн хаядал бодис нь бас бордоо болж болдог.
Сурвалжилагч Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районд сурвалжилан яваж байхдаа, намгийн хийг үр ашигтай ашиглаж байгаа газар районд агаар нэн тунгалаг болж, уул хайрхан ногоон бүрхэвчээр хучигдаж, тариачид ч их ашиг хүртэж байгааг ойлгож мэдсэн байна. Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы явууг тэтгэх албын дарга Хү Дэ-цай танилцуулж хэлэхдээ, намгийн хий ашигласнаар одоо тухайн орон нутагт давуу тал нь илт мэдэгдэж байна.
Тухайн орон нутгийн засгийн газар ч намгийн хий ашиглахыг түгээмэлжүүлэх болон хөгжүүлэхийг тариачидыг ядуурлаас ангижируулж чинээлэгжүүлэх төлөвлөөгөөндөө оруулаад байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Намгийн хийд хэдэн сайн зүйл байдаг, нэг нь тухайн орон нйтгийн тариачидын шатхууны асуудлыг зохицуулж, ой шугуйд муугаар нөлөөлөхгүй мөртөө эклогийн сэргэлтэд ашигтай байдаг. нөгөө талаар намгийн хийн агуулах нь цэвэрхэн байж, үхэр, адууны ялгадасыг ашиглаж болох болсон бөгөөд намгийн хийн хаягдал бодис нь тарималын бордоо болж болдог байна. Үүнээс гадна намгийн хий хэрэглэх нь хэсэг хөдөлмөр хүч, ялангуяа эмэгтэйчүүдийг чөлөөлсөн байна гэжээ.
Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы төв Нань-нин хотын дүүрэгт суугаа тариачин айл Лан Хуа-лин ам бүл дөрвүүл амьдарч байдаг бөгөөд хоёр га гаруй тариан газар даан ажиллаж, өдөр тутамын зарлагаас гадна хэмнэсэн мөнгөөрөө хоёр давхар байшин барисан байна. Сурвалжилагч тадний гэрт хүрч сурвалжилах үед тэднийд нэгэнт уламжилалт голомт зуух харагдахаа байж, гэр байшин нь их цэвэрхэн байлаа. Лан Хуа-лингийн хатагтай нь сурвалжилагчид хэлэхдээ, эдгээр нь бүр намгийн хий хэрэглэсэнтэй холбоотой юм.
Би одоо хоол хийхдээ бүр намгийн хий шатаадаг, их дөхөм болсон. өнгөрсөнд ууланд гарч түлээ авдаг байлаа, авсан түлээгээ хатааж байман сая хэрэглэдэг. Одоо ууланд гарч түлээ авах хэрэггүй болсон. Үхэр малаа арчилж бордох, эрдэнэ шиш, тутрагаа арчилах цагтай боллоо гэжээ.
Гүн Чэнгийн Юо үэдэстний өөртөө засах сянь нь Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы Гүйлиний зүүн өмнөд хэсэгт байрлаж, 300 гаруйн хүн амтай жижиг хот байгаа юм. Энд айл өрөх болгон намгийн хий хэрэглэж, бүр намгийн хийн зоорьтой байж, тосгон болгонд том оврын намгийн хийн зоорьтой байж, намгийн хийг төвлөрүүлэн хангаж байдаг. эндээс айл өрөх болгонд намгийн хийн хоолойг холбож, намгийн хийн үйлдвэрлэл, хэрэглээг эрчимжүүлэн, цар хэмжээтэй болгож, хөдөлмөр хүч болон газар нутгийг улам нэг алхам хэмнэсэн байдаг. Уг тосгоны иргэн ноён Рун Вэн ши хэлэхдээ, манайх одоо ус буцалгах, хоол хийх, гэрэлтүүлэгтээ бүр намгийн хий хэрэглэдэг. Энэ нь цэвэрхэн мөртөө дөхөм байж, бас хямдахан байдаг. Намгийн хий нь хямдахан байдаг, нэг бортоо гааз нь 92 юань байдаг, манай энд сартаа нэг бортоо гааз хүрэхгүй юм. Бид одоо намгийн хий хэрэглэж байна, нэг сартаа 32 юань л зарцуулдаг. Их хэмнэлтэй шүү гэлээ.
Намгийн хийг үйлдвэрлэн ашиглах нь Гуаншид идэвхтэй үр нөлөө үзүүлж байна. Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы Гүйлин хотын ойн аж ахуйн яамны орлогч дарга Жян Рүө Хай хэлэхдээ, Хөдөө тосгонд эрчим хүч, шатхууны арга хэлбэрт өөрчлөлт оруулж, намгийн хийг хэрэглэх болон түгээмэлжүүлэх зэрэг нь өргөн олон тариачидыг мод огтлох, өвс хадах зэрэг хөдөлмөрөөс чөлөөлсөн байна. Одоо Гүйлиний ойн нөмөргийг 1980 оны 37.07% байснаас дээшлүүлээд 66.46%-д хүргэсэн байна гэжээ.
Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы намгийн хийн ашиглалт нь баярлууштай амжилт олж, тухайн орон нутгийн тариачид ашиг хүртээснээр барахгүй хөдөө тосгоны шинэ хэлбэрийн байгуулалтын замыг хайн олсон байна. Гадаадын олон найз нөхөд ч тухайн газар хүрч байцаалт хийсэн байна. Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы ядууг тэтгэх албын албаны хүн Ли Фан Жэн тарилцуулж хэлэхдээ, Гуанши нь хятадын ядууг тэтгэх туршилгыг түгээмэлжүүлэх үлгэр жишээ район болсоны хувьд Африкийн олон орноос хүрэлцэн ирсэн танилцан айлчилагсадыг хүлээн авч зочилсон байна. Гадаадын найз нөхөд ч намгийн хий нээн ашиглаж байгаа байдалд их сонирхолтой байлаа.
Африкийн орнуудын уур амьсгал нь аагим халуун байж, манай Гуаншитай их адилхан байдаг учир намгийн хийн зоорь байгуулах нөхцөл бүрдсэн байдаг. тэд энэ зоорийн байгуулалтад их сонирхолтой байж, бидний байгуулсан намгийн хийн зоорийг шалган үзэж, маш баярлаж байсан гэжээ.
Эрхэм сонсогчидоо, та хэрэв Хятадад ихрэх боломжтой бол Гуаншид хүрч байгаль орчинтой нь танилцаж, намгийн хийн техник тухайн орон нутгийн хүмүүст ашиг хүртээж байгааг ойлгох болов уу.
|