Дэлхийн яруу найргийн хорин зургадугаар наадам 2006 оны 9-р сарын 3-аас 9-ний өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол улсын Төрийн ордонд болсон байна. Уг наадамд дэлхийн таван их тивийн 50 гаруй улс орон, газар нутгийн яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, ном хэвлэлийн зүтгэлтэн нарын зэрэг 200 гаруй хүн оролцжээ. Үүнд Нобелын энх тайвны шагналт, Израилийн их зохиолч И. Кехан оролцож, яруу найраг уянгалсан явдал нь уг наадмыг хийгүүлэн гэрэл нэмсэн, оролцогч олонд урам хайрласан чухал тэмдэглэлт үйл хэрэг болсон юм.
Дэлхийн яруу найргийн хорин зургадугаар наадамд Хятад улсаас Р. Цэцэнцогт, Д. Сэрэнванжил, Ч. Цолмон, Ё. Билигбаатар, Оюунгэрэл, М. Зэдэнбал, Л. Энх-хад, Ш. Мэргэн нарын зэрэг арваад яруу найрагч оролцож, Өвөр Монголын яруу найрагчдын өмнөөс уран бүтээлээ танилцуулсан байна.
Дэлхийн яруу найргийн хорин зургадугаар наадмаас 9-р сарын 5-ны үдээс хойно, "Дэлхийн хүн—Чингис хаан" яруу найргийн тэмцээн зохион явуулсан нь тун онцлог үйл явдал болсон юм. Мянганы түүхэн хүн Чингис хааныг магтан уянгалсан дэлхийн олон улс орон, газар нутгийн яруу найрагчдын 80 гаруй уран бүтээлээс 16 бүтээлийг шигшин шалгаруулж, өөр өөрийнх нь хэлээр тайзнаа уянгалуулан уралдуулсны дүнд, Тайваний яруу найрагч Юй-си "Мөнх хөх тэнгэрийн луу—Чингис хаан" хэмээх шүлгээрээ тэргүүн байранд шалгаран Чингис хааны алтан хөргөөр шагнуулж, Өвөр Монголын яруу найрагч Р. Цэцэнцогт "Чингисийн эмээл" хэмээх шүлгээрээ хоёрдугаар байр эзэлж Чингис хааны алтан гэргээгээр шагнуулж, Америкийн нэг яруу найрагч "Өв" хэмээх шүлгээрээ гуравдугаар байранд тодорч шагнал хүртжээ. Хятадын яруу найрагч Р. Цэцэнцогтын шүлэг энэ тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн явдал нь Өвөр Монголын яруу найраг дэлхийн түвшинд хүрснийг харуулсан байна.
9-р сарын 9-ний дүдээс өмнө, Монгол Улсын Зохиолчдын Хорооноос Өвөр Монголын яруу найрагч, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн утга зохиол судлалын доктор Ч. Цолмонд шагнал гардуулжээ. Уг наадмын дараа, Монгол улсын яруу найрагчид дорно дахины их яруу найрагч ноён хутагт Данзанравжаагийн яруу найраг нэрэмжит тэмцээн зохион явуулсан бөгөөд түүнд Өвөр Монголын яруу найрагч Д. Сэрэнванжил "Он зуун" хэмээх шүлгээрээ тусгай шагнал хүртсэн байна. \О.Дарамбазар редакторлов.\
|