Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын дээд удирдагчдын 5-р хурал 11-р сарын 1-ны өдөр Бээжинд ажлаа эхэлж, Хятадын болон Африкаас ирсэн чуулга уулзалтын 48 гишүүн орны бүх төлөөлөгч хуралд оролцсон байна.
Бээжингийн дээд удирдагчдын хурлын Хятадын талын бэлтгэл комиссын ерөнхий нарийн бичгийн дарга, ГХЯ-ны сайдын туслах Жай Жюнь болон чуулга уулзалтын дарга орон Этиопийн засгийн газрын чуулга уулзалтын тусгай элч, Хятадад суугаа элчин сайд Хайлэ-Кирос нээлтийн ёслол дээр харилцан үг хэлсэн байна.
Жай Жюнь хэлэхдээ: Энэ жил бол шинэ Хятад улс болон Африкийн орнуудын хооронд дипломат харилцаа тогтоож эхэлсэны 50 жилийн ой мөн. Энэ чухал жилд, Бээжинд дээд удирдагч нарын хурал хуралдуулж байгаа нь Хятад Африкийн найрамдлыг шинэ түвшинд хүргэх бөгөөд энэ нь мөн ч хөгжиж байгаа орны нягтрал хамтын ажиллагааг ахиулахад тус болж, дэлхийн энх тайван хөгжлийг гарцаагүй ахиулах болно гэжээ.
Хайлэ-Кирос хэлэхдээ, Хятад Африкийн харилцаа бол үнэнч найрсаг, нягтран хамтран ажиллах, хамтаар хөгжих үндэс дээр тулгуурлагдсан юм. Бээжинд дээд удирдагч нарын хурлыг зарлан хуралдуулах нь Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааг цаашид ахиулж, хамтын хөгжилд лавтай тус дөхөм үзүүлэх юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|