• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-02 15:30:52    
Бүгд Найрамдах Ногоон Хошууны Арал Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 4033 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2004 оны байдлаар 469 мянга. Ихэнх нь хар, цагаан арьстаны цус холисон Клиор (хятад дуудлагаар) хүн байж, нийт хүн амын 71 хувийг эзэлж байна. Нгер хүн 28 хувь, Европ хүн 1 хувийг эзэлж байна. Албны хэл нь Португали хэл, үндэстний хэл нь Клиор (хятад дуудлагаар) хэл. Оршин суугчдын 98 хувь нь Католик шашин шүтэж, цөөн хүн нь Христосын шинэ шашин шүтдэг.

     Нийслэл: Прая, 2000 оны байдлаар 106 мянган хүн амтай. Хамгийн халуундаа 27 хэм, хамгийн сэрүүндээ 20 хэм.

     Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Педро Верона Родригуес Пирес. 2001 оны 3-р сарын 8-ны өдөр сонгогдож, мөн оны 3-р сарын 22-ны өдөр тангараг өргөж тушаалд оров.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын баяр – 7-р сарын 5-ны өдөр.

     Ерөнхий байдал: Атлантын далайн Ногоон хошууны арлууд дээр байдаг, зүүн тийш Африкийн эх газрын хамгийн баруун талын Ногоон хошуунаас 500 гаруй км зайтай. Халуун бүсийн хуурай цаг агаартай, жил туж зүүн хойноосоо хуурай халуун салхи салхилдаг. Жилийн дундаж цаг агаар нь 20 – 27 хэм.

     1495 онд Португалийн колони болов. 1951 онд Португалийн гадаад муж болов. 1956 оноос Гвиней болон Ногоон хошууны Африкийн Нэгдлийн намын удирдлага доор Ногго хошууны ард түмэн хийгээд Гвинейн ард түмэн хамтаар үндэстний тусгар тогтнолын төлөөний хөдөлгөөн өрнүүлэв. 1974 оны 12-р сард Португалийн засгийн газар нь арга бус Гвиней болон Ногоон хошууны Африкийн Нэгдлийн намтай Ногоон хошууны арлуудын тусгар тогнох хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд хоёр талын төлөөлөгчээр бүрэлдсэн шилжилтийн засгийн газар байгуулсан байна. 1975 оны 7-р сарын 5-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Ногоон Хошууны Арал Улсыг байгуулав.