[Radio] Сайн байцгана уу, эрхэм сонсогчид оо, Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцаас бямба гариг болгон эрхэлэн явуулдаг дуу хөгжимийн нэвтрүүлэг та бүхэнд мэнд айлатган золгож байна. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээр та олондоо Өвөр Монголын Хорчим ардын дуу Данаавалын талаар төхөм танилцуулъя.
Өвөр Монгол оронд өргөн дэлгэр тархан дуулагдаж байгаа үргэлт ардын дуу---Данаавалыг Өвөр Монголын төлөөлөх чанартай 3 их үлгэрт ардын дууны нэг гэж Өвөр Монголын Соёлын тэнхимээс 1998 онд буулгасан Хорчин зүүн гаран хойт хошууны уул сумыг "Үлгэрт ардын дууны нутаг" гэж нэрийдсэн бичиг материалд тодорхой тэмдэглэж бий. Үнэхээр Данаавалын дууны тархасан хэвцээ өргөн бөгөөд түгэмэлзсэн хэмжээ нь ч их билээ.
"Хорчин хүмүүс Данаавалын дууг өтлөө бууралчуулаас өлгийтэй хүхэд нь хүртэл бүр мэднэ" гэж хэлдэг нь давуулсан хэлэлгээ гэдэг боловч Данаавалын дууг мэдэх хүн Хорчин нутагт үнэнхүү олон байдаг. Хорчин нутгийн том хэмжээний найр наадам, хурим хурал бүхэнд Данаавал Жиньшянгийн дуу дуулагдахгүй бол найр наадам оргилдоо тулсангүй шиг санагдадаг нь үнэнтэй. Данаавал Жиньшянгийн дуу яагаад Хорчин нутгийн хүмүүсийн дунд ингиж их байр суурьтай байдаг бэ? гэвэл, энэ дуу харанхуй нийгмийн ургийн хуулийг эсэргүүцэж, чөлөөт янагийг хүсэн хөцөлдсөн, ариун цэвэр агуулгатай, эрүүл чийрэг үзэл санаатайдаа байгаа юм.
Данаавалын дуу бараг 1918 оны үеэр Хорчин нутгийн Бө Ван хошууны Онгод тайжийн нутагт зохиогдсон байна. 1911 онд хошуу цэргийн Түнлин Эрдэнэ-Билэг Хятадын зүүн хойтын цэргийн эрхэтэн Жан Зүөлиний зарлигаар Заана Балжин-нимаагийн босолгийн цэргийг дарангуйлхаар цэрэг татсанд Данаавал албанд баригдсан юм байна. Данаавалын дуунд,
"Хайрлаж сансан Данаавал гэгээ нь Хааны цэрэгдээ мордвол доо, Хойтон жилийн гурван сардаа Чөлөө гуяад ирэхгүй юу дээ хөө" гэж байдгаас үзвэл, Данаавал Жиньшянгаас салж явахдаа "хойтон жилийн гурван сард чөлөө гуяад ирнэ" гэж амалан хэлсэн учиртай.
Данаавал хошуу цэрэгт орсны дараа жил нь Эрдэнэ-Билиг түнлингээс чөлөө гуяад олсонгүй. Дууны үгэнд: "Эзэн зуурган яамны зарлигийг гүйцэтгэхээс өмнө,
Улсын цэрэг Данаавал чи зайлаад болно юу даа хөө" гэж байдгаас нь үзвэл, Данаавалын дуу чив хэмээн 1918 онд дуулагдсан юм байна.
Эрдэнэ-Билиг түнлин Данаавалд чөлөө өгсөнгүйд Данаавал хэлсэн үгэндээ сууж, хайрлаж сансан Жиньшянгаа тогтсон өдөртөө очиж үзхээр зориг суудач, цэргийн хүрээнээс шөнөөр тутаан гарсан байна. Үүнд эрдэнэ-Билиг түнлин мэргэн харваач Данаавалыг алдаж явуулхаа хайрлаж, өөртөө цэрэг дагуулан нэхэмжилсэн байна. Данаавал нэхэмжилэн ирсэн цэргийг хараад:
"Арван ах дүүс нар нэхэмжилээд ирсэн бол хөө, Аюулхай цээжний хэдэн үгээр эргүүлж явуулья хөө. Атаатны цэргийн Эрдэнэ-Билиг түнлин нэхэмжилээд ирсэн бол хөө, Атгасан буугийн тусалтаар эрлигийн үүдэнд мордуулья хөө." гэж дуулсанд Эрдэнэ-Билиг Данаавалын мэргэн харваач гэдгийг мэдэх тул ойртож чадсангүй цэргээ хураагаад борбоороо эргэсэн гэнэ.
Тэгээд Данаавал салаад удсан Жиньшантайгаа золгосонд Шиньшян нь харин аав ээжийхаа санаагаар 8-хан настай хүнд бэр болчихсон байжээ. Ингээд Данаавал Жиньшянгийн хадмынхаас өөрийн нутагтаа буцсаны дараа өдөр хормын ширээд сууж, "ураг буцах үеийн малгай булиалдах найр"-т мориндоо чирэгдэж үхэжээ.
Жиньшан тэгээд Данаавалтай дахиж олж учирсангүй тул бонхон дээр нь очиж:
"Эрлэг тамын үүдэндээ хүлээж байгаарай Данаавал аа, Эргих төрлийн эр эмийн хэлхээг гуяж үзье хоёулаа. Эргих төрлийн эр эмийн хэлхээг гуяаад олбол аа хаа хөө, Энэ ертөнцөд дахиж заяагаад жаргаж амьдаръя хоёулаа." гэж дуулсан байна.
Жиньшан 1960-аад он хүртэл амьдарч байжээ. Хуучин нийгмийн харанхуй хууль хайрлаж сансан залуу хосуудыг харуусал гунигийн дунд ийнхүү тарчилгаажээ. /Хүчит кирилд буулган редакторлов./
|