Африкийн холбооны дарга Оумар Конаре Шувууны үүрэнд |
Намрын сүүчийн шингэн шаргал туяа шувууны үүрэнд дээр тусч шаргалтан байхад алс холын Африк тивийн гийчин хүрээд ирэх нь тэр ээ. Бээжинд Хятад Африкийн яриа дээд хэмжээний уулзалтыг сурвалжилаж яваа сурвалжлагч шувууны үүрэнд маш их сонирхолтой байлаа. Ямар шувуун яриад байгаа юм бэ гэж гайхахыг хэн байг гэх вэ, 2008 оны олимпийн наадмын төв цэнгэлдэх хүрээлэн гэдэг шувууны үүр байгаа болхоор сонирхохоос өөр яах вэ дэ. Энэ бол үнэндээ Хятадын ард түмний гараар бүтсэн олимпийн цагаан тагтааны үүр гэж ойлгож болох л юм.
Олимпийн үед дэлхийн өнцөг булан бүрээс ирэх найман зүгийн зочиддоо үзүүлж, шохоорхуулах гэсэн энэ ордныг Нил мөрний эргээс, сахараа элсэн цөлийн тэндээс айлчилж ирсэн хүмүүс урьдаар үзэх хувьтай байжээ. Тэдэндээ үзүүлэх ч азтай байжээ бид. Зочид маань жуулчлалын том автобусанд сууж, шувууны үүрний дэргэд ирмэгцээ гэрэл зургийн аппратаа авч зогсоо зайгүй зураг авхуулж байлаа. Тэдний харц сэтгэл өндөр байсан нь нүүр царайд нь илхэн байлаа. Тэд ерөөсөө харж үзээгүй зүйл сонирхоод байгаа юм шиг сониучилж, ийм нүсэр барилгыг богинохон хугацаанд яаж барьж байгуулсан бол? ер нь ийм том барилга байгуулахад чухам л хүний санаанд багтамгүй мөнгө зарцуулсан байхаа гэх мэтээр дотор дотроо олон асуулт тавьж хариуг нь авах гэж яаран байсан нь илхэн байлаа.
1 2
|