1971 он 6-р сарын 10-нд Америк, Канад, Колумб, Англи, Нигери, Австралийн ширээний теннисийн баг тамирчид Хятадад айлчлан тоглосон байна.
8-р сарын 28-нд Хятадын Төрийн зөвлөл, цэргийн явдлын төв зөвлөл "бүх Хятадад шинэ радио гимнастик туршин хэрэгжүүлэх тухай мэдэгдэл" гаргажээ.
1972 он 4-р сарын 18-нд Хятадын ширээний теннисийн төлөөлөгчид Америкт айлчлав. Америкийн ерөнхийлөгч Никсон цагаан ордонд Хятадын төлөөлөгчдийг хүлэн авч уулзсан байна.
1973 он 1-р сарын 6-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос "хөдөө тосгонд биеийн тамирын үйл ажиллагааг цаашид өрнүүлэх тухай саналыг" нийтэлсэн байна.
11-р сарын 15-нд Азийн биеийн тамир спортын нэгдсэн холбоо онц хурал хуралдуулж, Бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий хороог Азийн биеийн тамир спортын нэгдсэн холбооны гишүүнээр хүлээн зөвшөөрсөн байна.
1974 он 1-р сарын 4-нд Дэн Шяопин биеийн тамир спортын үндэсний хорооны хариуцлагатадтай ярилцахдаа "сургуулийн биеийн тамир спортын ажлыг сайн хийж, хүүхэд багачуудын хичээлийн гаднах дасгал сургалтыг хөгжүүлэх хэрэгтэй" гэж заажээ.
9-р сарын 1-нд Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчид Тегеранд зохиогдсон Азийн биеийн тамир спортын 7-р наадамд оролцож, 33 алт, 46 мөнгө, 27 хүрэл медаль авчээ. Эн нь Хятад улс Азийн биеийн тамир спортын наадамд анх удаагаа оролцож байна.
11-р сарын 1-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо Шанхайд бүх Хятадын хүүхэд багачуудын хичээлийн гаднах биеийн тамир спортын голдлоготой сургуулиудын ажлын яриа уулзалт хийжээ. Хурлаас "хүүхэд багачуудын хичээлийн гаднах биеийн тамир спортын голдлоготой сургуулиудыг сайн эрхлэх тухай санал" дэвшүүлжээ.
1975 он 5-р сарын 5-нд Төрийн зөвлөлөөр батлан зөвшөөрүүлсэн Хятадын биеийн тамр спортын үндэсний хороо "Хятадын биеийн тамир спортоор боловсрох баримжааны дүрмийг" орон даяар хэрэгжүүлэхээр нийтэлжээ.
5-р сарын 27-нд Хятадын уулчдын багийн 1 эмэгтэй уулчин, 8 эрэгтэй уулчин дэлхийн хамгийн өндөр оргил Жомолунгмаг ар талаас нь дахин авиран гарсан байна.
9-р сарын 6-нд Дэн Шяопин нарын зэрэг нам төрийн удирдагчид Бээжинд бүх Хятадын биеийн тамир спортын 3–р наадамд оролцсон Тайваний биеийн тамир спортын төлөөлөгчдийн бүх бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзсан байна.
9-р сарын 12-нд бүх Хятадын биеийн тамир спортын 3-р наадам Бээжинд зохигдсон. Дэлхийн рекорд амжилтыг 1 багийн 4 тамирчин 6 удаа эвдсэн байна.
|