• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-06 15:30:28    
Хөл нь бие махбодийг эрүүл мэнд байлгах онцгой эрхтэн юм

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын уламжлалт анагаах ухааны судас судлаачийн үзэж байгаагаар, хүний биеийн 5 цул 6 савны бэлчир нь бүгд л хөлөндөө байдаг юм байна, хөлийн ул, хөлийн хуруунд тоо томшгүй олон судас, бэлчир байрлаж байдаг, энэ бол бие махбодийг эрүүл мэнд байлгах "Онцгой район" юм. Тус "Онцгой район"-ыг сайтар хамгаалж ариун цэвэр байлгах нь янз бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд тун ашигтай юм.

     1. Хөлөө угааж биеэ сувилах:

     Эхлээд усаа их хийх шаардлагагүй, 40-50℃ бүлээн усыг хөлийн хуруунаасаа дээш байх хэмжээнд хүртэл хийнэ. Жаахан дэвтээж байгаад усаа 60℃ хүртэл халаагаад шагайгаа давтал нэмж болно. Үүний зэрэгцээ хөлөө хөлөөрөө үрж усыг хөдөлгөөнтэй байдалд байлгана. Удаа бүр 20-30 минут угааж,бие чинь бүлээсээд ирэхээр зогсож болно. Хэрэв хөлөө хүйтэн халуун усаар ээлжлэн угаагаад байвал, толгой өвдөх, зүрх базалж өвдөх, хамрын үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг өвчнийг үр ашигтай эмчилж болох юм.

     2. Хөлөө наранд ээж биеэ чийрэгжүүлэх:

     Өглөө буюу үдшийн цагаар гутлаа тайлаад хоёр хөлийнхөө улыг наранд 20-30 минут ээнэ. Ингэж наранд ээж байгаа нь нарны хэт ягаан туяаг хөлийн улан дээрээ шууд тусгаж, бүх биеийн бодисийн солилцоонд тус дөхөм үзүүлэн, цусны эргэлтийг түргэсгэн, дотоод эрхтний ажиллагааг нэмэгдүүлэн, түүний чадавхийг гүйцэд үүрэг гүйцэтгүүлж байгаа явдал болно. Энэ арга нь яс сийрэгших өвчин, хамрын үрэвсэл, цус багадах, даралт багасах зэрэг өвчин эмгэгийг нэлээд сайн анагааж чаддаг байна.

     3. Хөлийн хуруугаа хөдөлгөж ходоодоо сайжруулах:

     Японы анагаах ухааны зүтгэлтний судалж илрүүлснээр, хөлийн хурууг байнга хөдөлгөх нь ходоодыг сайжруулдаг юм байна. Өдөр болгон жаахан зав чөлөө гаргаж байгаад хөлийн хуруугаараа юм хавчих дасгал хийх юм уу сууж байгаа, хэвтэж байгаа тохиолдолдоо ч санаачлагатайгаар хөлийн хуруугаа хөдөлгөөд байвал цагийн удаанд гэдэс ходоодны чадавхийг сайжруулдаг байна.

     4. Хөлийн улыг цохиж биеэ чийрэгжүүлэх:

     Хоёр хөлийнхөө улыг жижигхэн мунаар ээлж дараатайгаар цохих бөгөөд удаа бүр 50-100 дэлсвэл бүх биед сэдэлт өгч, цусны эргэлтийг идэвхжүүлэн бие махбодийг чийрэгжүүлэн өвдөхөөс сэргийлэхэд сайн нөлөө үзүүлдэг байна.

     5. Хөлөө сажилж ядаргаа тайлах:

     Дээшээ харж хэвтээд, хоёр хөлөө унадаг дугуй унаж байгаа мэт хөдөлгөх бөгөөд удаа бүр 5-6 минут хөдөлгөвөл бүх биеийн цусны эргэлт нэмэгдэж, биеийн ядаргаа тайлагддаг байна. \Л.Буянтогтох орчуулав\